Бодибилдинг фитнессийн бикини төрлийн улсын аварга Ш.Наранбулаг 10 дахь хүүхдээ өлгийдэж авлаа. Алдарт эхийн II, I зэргийн одонтой ээж тэрбээр нүүр номдоо “Арав дахь даваагаа давлаа, цолны найр хийдэг юмуу” хэмээн нийтэлсэн нь олны анхаарлыг татаж, ААН хувь хүмүүс өөрсдийн бараа, үйлчилгээгээр түүнд бэлэг барьж байна.
Ш.Наранбулагийн том хүүхэд нь 19 настай. Тэрбээр “Би өөрөө айлын хоёр хүүхдийн бага нь. Тиймээс олуулаа байхыг маш их хүсдэг байсан. Нэг хүүхэд гаргаад хэсэг хугацааны дараа дахиад нялх хүүхэд хөөрхөн санагдаад эхэлдэг. Цагт баригддаггүй ажилтай болохоор олон хүүхэдтэй гэж стресстэж, түүртэж байгаагүй” хэмээн жилийн өмнө ярилцлага өгч байжээ. Тэр 10 хүүхэдтэй болох мөрөөдөлтэй бөгөөд ийн биелүүлжээ.
Discusión sobre esto post