Зохиолч Б.Сарантуяа: Нас бол тоо гэж худлаа юм билээ шүү. Нас бол нас л байдаг. Бага багаар бие эрхтний чинь энд тэндээс ёоёо дуулдсаар нэг л мэдэхэд өтөлж хөгширнө. Энэ хорвоогийн….

Зохиолч Б.Сарантуяа: Нас бол тоо гэж худлаа юм билээ шүү. Нас бол нас л байдаг. Бага багаар бие эрхтний чинь энд тэндээс ёоёо дуулдсаар нэг л мэдэхэд өтөлж хөгширнө. Энэ хорвоогийн хэнийг мөнхийн амьдралаар шагнаагүй учраас ар араасаа цуван энэ насанд бүгд очно. Тэгээд бодох юм. Хүн ер нь зөв л өтлөх хэрэгтэй юм шиг ээ. Зарим нэг давтиргүй хөгшчүүлийг харахаар өөрийн эрхгүй энэ бодол төрөх юм. Намайг хүндэлсэнгүй, намайг тоосонгүй, надад ингэж хандлаа гэх гомдлоор амьдрах нь элбэг. Заримдаа нүүрном ухаж төнхөн элдэв хэрүүл хийх ахмадуудыг харах бүрд залуу тэнэг хөгшин тэнэг болж хувирсан юм байх даа гэж бодогдох. Ухаан суухгүй дуусдаг хүмүүс байна. Сайн сайхан яваа, амнаасаа алт шиг үг урсган бусдад урам өгч ерөөж явдаг ч хүмүүс ч байна. Настай хүмүүс ихэвчлэн бусдаас хүндлэлийг хүсдэг учраас тэр нь санаснаар болохгүй тохиолдолд уурлаж гомдох нь элбэг харагддаг. Тийм байдалд орохгүйн тулд эсрэгээрээ залуусыг хүндэлж байх хэрэгтэй гэж боддог. За тэгээд дарга цэрэг хэн ч явсан бай тэтгэврийн насан дээр бүгд нэг түвшинд очно гэдгээ мартахгүй санаж хэн бүхэн ихэрхэхгүй даруу, ирээдүйгээ мэдэж амьдрах нь чухал юм даа. Эртнээс санаа зовоох зүйл их байна аа. Эмгэн болсон хойноо хийж хэрэгжүүлэх хүслийн жагсаалтаа бичиж түүндээ хүрэхийн төлөө амьдралынхаа гурав дахь үеийг туулна гэж боддог доо. Зургаа авах үед зурвасхан гялалзсан цагаан үсээ хараад бодлоо.

Leave a Comment

Follow Page👆 Дараад 5сэк хүлээнэ үү 🙂 Followed байвал шаардлагагүй.