Тоглоомын талбайд тоглож байсан 4-6 насны хоёр хүүхдийг авч явахыг завдсан эмэгтэйн бичлэг мэдээлэл есдүгээр сарын 02-ны өдөр олон нийтийн сүлжээнд цацагдсан. Мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн эмэгтэйг олж тогтоон шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээлсэн юм.
Уг бичлэг цацагдсаны дараа хүүхэд авч явахыг завдсан гэх 23 настай эмэгтэйг “Бага насны хүүхдээ алдсанаас болж, сэтгэцийн өөрчлөлттэй болсон” гэх мэдээлэл тархсан юм. Мөн тухайн эмэгтэй нь өөрийгөө 3 ихэр хүүхэд төрүүлсэн, миний хүүхдийг та нар авчихлаа гэх зэргээр ярьж буй нь бичлэгт үлдсэн байв. Гэвч шалгалтын явцад тухайн эмэгтэй хүүхэд төрүүлж, хүүхдүүд нь эндсэн гэдэг нь тогтоогдоогүй аж.