мэдээ
Галт түймэрт 1-5 насны гурван хүүхэд өртөж амиа алджээ

Булган аймаг, Тэшиг сум. Хужирт багийн Шинэ нисэхийн гудамж /аймгийн төвөөс баруун хойд зүгт 245 км, сумын төвд/-д байшин шатаж байна гэсэн мэдээллийг 07.28-ны өдрийн 11:00 цагт хүлээн авсан.
Тус сумын Засаг даргаар ахлуулсан 100 хүн, 20 автомашинтай иргэн З-ын 9х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 1 цаг 40 минут ажиллаж 12:45 цагт гал түймрийг бүрэн унтраасан.
Гал түймэрт Б/5 настай, эмэгтэй/, Т/3 настай, эрэгтэй/, Г/1 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан. Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид, Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын ахлах байцаагч мөн өдрийн 19:10 цагт очиж гал түймэр гарсан газарт үзлэг шалгалтыг зохион байгуулж ажилласан талаар ОБЕГ-аас мэдээллээ.