Л.Гүндалай: Доналд Трaмп бид 2 хоёулаа мисс эхнэртэй
мэдээ

Л.Гүндалай: Доналд Трaмп бид 2 хоёулаа мисс эхнэртэй

Цагтаа төр түшилцэж, ид мандаж явсан Л.Гүндалай сүүлийн үед гэр бүл өдөр тутмын амьдралынхаа тухай илэн далангүй сошиалаар дэлгэх болсон.

Лайваараа нийгмийн болж, бүтэх зүйлсийн талаар хөөрөлдөж суудаг Л.Гүндалай энэ удаад эхнэртэйгээ анх танилцсан түүхээ хуваалцжээ.

Тэрээр “Доналд бид хоёр хоёулаа мисс эхнэртэй гэдгээрээ адилхан” гэж мисс гэргий Б.Аззаяагаа хаана ч очсон гайхуулж, бахархаж явдаг тэрээр гэр бүлийн амьдрал зохиогоод 25 жилийг үджээ.

Эхнэртээ анхны харцаар дурласан тэрээр машинаараа гэрт нь хүргэж өгч, түүнийхээ араас уйгагүй гүйсний эцэст гэргийгээ болгож чаджээ.

Л.Гүндалайн эхнэр 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөлтэй, тухайн үеийнхээ залуусын сэтгэлийг булааж явсан сайхан бүсгүй гэдэг.

Тэд өдгөө цэцэг шиг сайхан гурван охинтой. Л.Гүндалай эхнэртэйгээ танилцсан санаандгүй учралаа хуваалцахдaa “Заяаны хань зам дээр гэдэг ардын үг үнэн шүү. Нэг биений минь тал, нимгэн биений минь нөxөөс, нэг насны ханиа олж авна гэдэг бол хамгийн чухал, аз жаргал юм” гэжээ.

Дэггүй Л.Гүндалай үзэсгэлэнт эхнэрээ анх хөөрхөнөө гэж дууддаг байсан бол одоо хайраа гэж дууддаг болсон гэнэ лээ.

Яг одоо сошиалаар яваад байгаа 20 насны чалленжэд эхнэрийнхээ хамт оролцжээ. Тэрээр “Азаа, Гүнээ хоёр 20-той байлаа” хэмээн зургийнхаа хамт нийтэлжээ.

Хайр дүүрэн тэдний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Related Articles

Back to top button