Хүү минь бидний амьдралд төгс баяр баяслыг өгсөн учраас бид дахин монгол хүүхэд үрчилж авна..
мэдээ

Хүү минь бидний амьдралд төгс баяр баяслыг өгсөн учраас бид дахин монгол хүүхэд үрчилж авна..

Хvн эцэг эхээ сонгож төрдөггvй. Хvсээд ч олддоггүй нандин эрдэнэ болсон vрээ хөхөө шиг голдог нэгэн байхад хvний хvvхдээр хүн хийж өсг.өдөг сайхан сэтгэлтэй хүмүүс ч бий. Хаа холын Америкаас өсгөсөн vрээ дагуулсаар төр.сөн нутагт нь ирсэн ээж аавууд. Тэд хүүхдүүдээ хvй цөглөсөн нутагтай нь, элэг нэгтэй эх оронтой нь танилцуулахыг хvсчээ.

АНУ-д төвтэй хvvхдийн төлөө Holt International олон улсын байгууллагаар дамжин тус улсад vрчлэгдсэн таван монгол хvvхэд аав, ээжийн хамт эх орон, тvvх соёлтойгоо танилцахаар ирсэн байна

. Ухаан ороогүй нялх балчир насандаа харь нутагт vрчлэгдсэн тэдгээр хүүхдийн нvд гэрэлтэж байна. Тэд төрсөн ээж аавыгаа мэдэхгүй. Харин өс.гөсөн ээж аавынхаа ачаар өндөр боловсролтой, эцэг эхийн хайр энэрэл дунд өсч торниж байна.

АНУ-ын иргэн Миллерийн гэр бүл 2005, 2009, 2012 онд Төгсбаяр, Сарнай, Тамир гэх гурван хүүхдээ Хүүхдийн төв сувилалаас vрчилж авчээ. Тэд хүүхдүүддээ маш хайртай нь илт. Миллер Мэтью “Манай гэр бүл анх хүүхэд vрчилж авахдаа олон газрыг судалсан. Улс хооронд хvvхэд vрчлэх эрхтэй байгууллагаар дамжуулан олон орныг танилцуулсны дотор Монгол орон маш их таалагдсан. Тэгээд 2005 онд том хүү болох Огест Төгсбаярыгаа vрчилж авсан. Тухайн үед хүүхдийн сувиллын ажилчид хvн хvч багатай байсан ч хүүг маань болон бусад хүүхдүүдийг сайн асарч байгаа нь их таалагдсан.

Хүү минь нэр шигээ бидний амьдралд төгс төгөлдөр баяр баяслыг бэлэглэсэн. Тиймээс бид дахин монгол хүүхэд vрчилж авахаар шийдсэн юм. Миний хувьд гэртээ бvтэн цагаар байж, хүүхдүүдээ сайн хүн болоход ан-хаардаг. Нөхөр маань Америкийн тос боловсруулах vйлдвэрт менежер хийдэг. Охин Сарнай маань 2009 онд, бага хүү Тамир маань 2012 онд ирсэн. Хүүхдүүд маань бүгд өөрсдийн гэсэн сайхан чанаруудтай төдийгүй маш ухаалаг. Монголд удаан хугацааны дараа дахиад ирж байгаадаа сэтгэл өндөр байна” хэмээн ярилаа.

Related Articles

Back to top button