БИЧЛЭГ: “Тамгагүй төр”-ийн 1999 оны тоглолтыг эндээс үзээрэй

Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайн бичсэн “Тамгагүй төр” жүжгийг тэртээ 1998 онд Ч.Найдандоржийн найруулгаар монголчууд үзэж байв. 2019 онд ч мөн УДЭТ-ын тайзнаа тоглогдож байсан удаатай. Харин 2022 онд “Hero” тодотголтой Б.Баатарын найруулгаар 100 удаа тоглогдоод байна.
100 дахь тоглолтоо NTV телевизээр шууд дамжуулна хэмээн зар тараалгасан ч хэлсэн ярьснаасаа буцаж, жүжиг бүтсэн түүх бүхий бүтэн долоон цагийн нэвтрүүлэг цацав. Заа одоо л гарах байх гэж зурагтаасаа холдож чадалгүй суусан үзэгчдэд
Б.Баатар ийн молиго, модон чихэр үмхүүлж чадлаа. Үнэгүй үзэх албагүй л дээ. Гэхдээ үнэгүй үзүүлнэ гэж анхнаасаа мэдээлэл цацсан тул хүлээлт үүсэх нь мэдээж. “Тамгагүй төр”-ийнхөн сансандаа хүрлээ. Сайнаар ч бай, муугаар ч бай бүгд мэддэг боллоо. Маркетинг л юм даа. Гэхдээ хүмүүсийн сэтгэл зүй, цаг заваар наадсан бохир маркетинг.
Үзэж чадаагүй хүмүүст хэлэхэд бүү харамс. Ч.Найдандоржийн найруулгаар УДЭТ-ын тайзнаа тоглогдож асан теле жүжгийг нь үзэж болно. Нээлттэй линкийг дор холболоо.