Б.Ганчимэг: Ихэр тавилан киног хатуухан шүүмжилжээ
мэдээ

Б.Ганчимэг: Ихэр тавилан киног хатуухан шүүмжилжээ

Уйлах эрхэнд чинь халдаагүй шүү, зүгээр л гунигтай юм аа

Кино хийлээ л болох юм. Тэгээд л нэг улаан бүч мүч болоод кино бүтээгч нь өөрөө ч үзээгүй шахам цаг үе рүүгээ зохиомлоор хөтөлчихдөг юм.
Мэдэхгүй үе рүү сураг, дам дом яриагаар үсэрч очиж урлагт наах гэхээс өөрөөр сэтгэж болдоггүй юм уу.


Монголын сурталчилгаа энээ тэрээ гээд л уянгалаад алга ташаад давхицгаачихна.
Өнөөдрийн хөгжингүй монгол улсыг сурталчлах гээд байгаа юм уу, өөрсдөө ч амьдарч байгаагүй нийгмээ улам муу муухай болгож үзүүлээд , тэрийгээ монголын сурталчилгаа гээд яваад байх юм уу. ( Бас нэг улаан бүс зүүлгэсэн хүүхдийн зурагтай киноны сурталчилгаа хараад бичив)
Олон кинон дээр үнэндээ дээрх аргачлал, холион бантан явж байна шүү дээ. Хэдэн оны, ямар нийгмийн яг юуг үзүүлж хэлэх гээд байгаа юм.
Урлагаа зүгээр хийж болдоггүй юм уу.


Өчигдөр нэг кино зориуд зорьж үзлээ. Ихэр тавилан гээд….
Яанаа … зохиол гэж байна уу. Кинонд зөвлөх гэж байхаа больчихсон юм уу.
Яанаа… кинонд киноны өөрийн хэл гэж өндөр юм байдаг. Хэл гэж алга. Диалоги алга.
Яанаа…. Худлаа л нэг их өнгөлөг планууд…
Үнэндээ ямар ч зохилдолгоо байхгүй…
Хаана хэн хад хясаан дунд шатар тоглоод байдаг юм. Яахав болно л доо… Яагаад шатар тоглож байгаа шалтгааны тухай хоёр гурван өгүүлбэр, харилцаан яриа нь бүр шал авцалдаагүй тэнэг…
Хэлний хувьд бас л баян ард түмэн шүү дээ.
Хөдөөний залуус юм шиг атлаа үнээ сааж чадахгүй. Ер нь хөдөөний амьдралд үнээ саахаас өөр үй түмэн олон үзүүлж харуулах, гайхшруулах юм бий л дээ ккк
Гол санаа нь одоо тэр ихэр хүүхдийн дом юм байхдаа. Иймэрхүү дом яриа болгоноор киношуу юм хийгээд л байвал манай киноны залуу үе өмнөх үеээс шат ахиулах битгий хэл шороотой хутгах юм байна.
Бараг харилцан яриа , харилцаа байхгүй кинонууд маш сайн кинонууд байдаг жишиг дэлхийн кино урлагт бий. Маш олон шедеврүүд бий. Манай хууччуулын ерээд онд маш муугүй хийсэн кинонууд ч бий шүү… “Амин мөр” энэ тэр гээд…” Бүлээн нурам” байна.
Гэхдээ манай энэ хэдийнх шиг утга учиргүй уйлалт, гонжиролдооноор “ Юу” хэлж чадах билээ…
Гунигтай байлаа… Бөөн хүчирхийлэл гээд хэлчихэд ч хатуудахгүй.
Жүжигчдийн тоглолт гэж байсангүй…Зохиол байхгүй болохоор тоглолт яаж ч байх билээ.
Яанаа….
Уйлах эрхэнд тань халдаагүй шүү, зүгээр л гунигтай юм аа…

Related Articles

Back to top button