Г.Навчаа: Амт болон үнэрлэх мэдрэмжээ алдах нь Омикрон ВА.4, ВА.5 хувилбараар өвдсөн хүмүүст бараг илрээгүй
мэдээ

Г.Навчаа: Амт болон үнэрлэх мэдрэмжээ алдах нь Омикрон ВА.4, ВА.5 хувилбараар өвдсөн хүмүүст бараг илрээгүй

Эмнэлгийн ачаалал болон орны зохицуулалтыг хэрхэн хуваарилж буй талаар ЭМЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын анхан, лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Г.Навчаа мэдээлэл өглөө.

Тэрбээр “2021 оны арванхоёрдугаар сараас давамгайлж байгаа Омикрон ВА.4, ВА.5 нь бусад дэд хувилбаруудын нэгэн адил амьсгалын дээд замын халдварын шинж тэмдэг ханиадтай төстэй шинж тэмдгүүдийг үүсгэж байна.

Ханиалгах, нус гоожих, ядрах, хамар битүүрэх зэрэг нь Омикроны халдвар авсан хүмүүст түгээмэл тохиолдож байна.

Коронавирусийн халдварын гол шинж тэмдэг байсан амт болон үнэрлэх мэдрэмжээ алдах нь одоо өвдөж буй хүмүүст бараг илрээгүй. Халуурах, толгой өвдөх, хоолой өвдөх шинж тэмдэг давамгайлж байна.

Халдварын өмнөх хувилбаруудын нийтлэг шинж тэмдэг байсан гүйлгэх, булчин өвдөх шинж тэмдэг нэмэлтээр илэрч байна. Ханиалгах, хоолой өвдөх, нус гоожих хөнгөн шинж тэмдгийг зэргийг гэрийн нөхцөлд эмчлэх боломжтой.

Харин хүчилтөрөгчийн хэмжээ буурч толгой эргэх, амьсгал давчдах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа эрүүл мэндийн байгууллагад хандан хэвтэн эмчлүүлэх эрэмбэлэлт шаардлагатай эсэхийг мэргэжлийн тандалт судалгааны багийнхан тодорхойлсны үндсэнд хэвтэн эмчлүүлэх тусла

Related Articles

Back to top button