Аймгийн наадмыг нэг жилд 2 удаа хийж болдог юм байх даа?
мэдээ

Аймгийн наадмыг нэг жилд 2 удаа хийж болдог юм байх даа?

Ёстой ойлгохоо болилоо. Хөвсгөл аймгийн 90 жилийн ой, Хангайн бүсийн хурдан моридын уралдааны нэрэмжит хүчит бөхийн барилдаан хоёр удаа болж байгаа юм байна. Аймгийн наадмыг нэг жилд 2 удаа хийж болдог л юм байх даа?

Өнөөдөр аймгийн цол олгох хаалттай барилдаан болж нэлээн завхарлаа. Аймгийн цол олгох барилдаанд Содномдорж арслан тэргүүтэй улсын цолтнууд барилдаж сайхан элэг бүсээ тайлцгаалаа. Гэхдээ арслан 5-ын даваанд сумын зааныг амалж авч хаяснаар наадамчин олон дургүйцэж бөхийн асрыг нураав. Хөвсгөлчүүд арсландаа арай л гар хүрсэнгүй.

Нанчилдаангүй, хоргүй, хоржоонгүй наадам гэж юу байх вэ. 6-ийн даваанд Со залуу бөхөд тахимаа өгч түүнийг шууд аймгийн заан болгов. Маргааш дахин бөхийн барилдаан болно. Аймгийн энэ жилийн 2 дахь наадам. Маргаашийнх жинхэнэ наадам нь.

Turmunkh Togmid

Related Articles

Back to top button