АНУ-д амьдрахад хамгийн тохиромжтой газар аль вэ?

Амьдрах хамгийн тохиромжтой газар нь гэр бүлээрээ амьдрахад ойр байх, улс төрийн нөхцөл байдал, уур амьсгалын таатай нөхцөл гэх зэрэг хүний хувийн хүсэл сонирхолд тулгуурладаг билээ. Гэвч зарим хотууд бусдаасаа “илүү” таатай амьдрах нөхцөлтэй байдаг.
Нью-Йорк, Лос Анжелес зэрэг хотуудад амьдрахыг хүсэх хүмүүс маш их байдаг ч тэдний хувьд уг хотуудын амьдралын өдөр тутмын өндөр өртөг нь амьдрахад таатай бус болгодог байна. U.S. News & World Report сэтгүүл, АНУ-ын хамгийн олон хүн амтай 125 метрополис суурьшилын бүсэд дүн шинжилгээ хийж, амьдрахад хамгийн тохиромжтой 50 газрын тоонд аль хотууд багтсан болохыг тогтоожээ.
Үүнийг тодорхойлохын тулд хөдөлмөрийн зах зээл, үнэ цэнэ, амьдралын чанар, хүсүүштэй байдал, шилжилт хөдөлгөөн гэсэн 5 үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж оноо өгсөн. “Үнэ цэнэ” гэдэгт өрхийн орлого, амьжиргааны өртгийн аль аль нь багтдаг. “Амьдралын чанар” гэдэгт гэмт хэрэг, боловсролын чанар зэрэг хүчин зүйлс орно.
Эдгээр үзүүлэлтүүд дээр үндэслэсэн АНУ-ын амьдрахад хамгийн таатай хотууд:
Austin, TX
Denver, CO
Colorado Springs, CO
Fayetteville, AR
Des Moines, IA
Minneapolis-St. Paul, MN
San Francisco, CA
Portland, OR
Seattle, WA
Raleigh & Durham, NC
Онцлохуйц хотуудын талаар товчоор дурьдвал:
Техасын Аустин хот гурав дахь жилдээ дараалан жагсаалтын тэргүүн байрыг эзэлжээ. 2 сая гаруй хүн амтай энэ хот өдөр бүр 150 орчим шинэ оршин суугчтай болж байна. Амьд хөгжим, соёлын байгууллагуудаараа алдартай уг хотын амьдралын чанарын оноо 7.3 байна. Нэмж дурдахад Аустин нь хүсүүштэй байдал болон шилжилт хөдөлгөөний аль алиных нь хувьд 9.0 оноотой байна. Дараах байруудад Денвер хоёрт, Колорадо Спрингс гуравдугаар байрт орсон байна. Денвер бол дэвшилтэт сэтгэлгээтэй байгальд хайртай хүмүүсээр дүүрэн эдийн засгийн төв бөгөөд уулын хот биш юм. Денвер хот мөн 2012 онд, эдийн засгаа өсгөх зорилгоор амралт зугаалгын зориулалттай марихуаныг зөвшөөрч, хуульчилж эхэлсэн ба үүнээс хойш каннабисын салбар нь хурдацтай хөгжиж байгаа юм.
Колорадо Спрингс нь Денверээс хамаагүй бага эдийн засагтай ч гэсэн 10-аас 10 оноо авчээ. Энд амьдралын өртөг ба ажилгүйдлийн түвшин бага, чанартай боловсрол, цанын баазуудтай ойрхон зэргийг таатай зүйлс санал болгодог.
Сан Франциско нь АНУ-д амьдрахад хамгийн тохиромжтой газруудын долоо дугаарт жагсаж байгаа бөгөөд жагсаалтад зарим талаараа дээгүүрт ордог. Сан Франциско амьдралын чанарын 10 оноотой. Гэсэн хэдий ч уг хотын үнэ цэнийн үнэлгээний оноо 4.9 байна. Сан Франциско бол өсөн дэвжих сэтгэлгээтэй хүмүүсээр дүүрэн бизнес эрхлэгчдийн төв бөгөөд тус бүр өөрийн гэсэн онцлогтой олон өвөрмөц дүүргүүд, хороололтой газар юм. Гэвч хүмүүсийн байнгын шилжилт хөдөлгөөн нь үл хөдлөх хөрөнгийн зах зээлд дарамт болж, орон сууцны үнэ тэнгэрт хадсан байдаг байна.