ГОЁ ТҮҮХ: Эход харуулахад том, жижиг хоёр цэг байна, яваандаа шимэгдээд алга болчихно, ганц л хүүхэд байна гэж хэлжээ. Гэтэл…

Эхийн алдар хоёрдугаар одонгоор энгэрээ мялаагаад удаагүй байгаа залуу бүсгүй О.Сэлэнгэ энэ жил 30 настай ба нэг хүү гурван ихэр охины ээж билээ. Нөхөр М.Нанзаддоржтой хүүхэд ахуй цагаасаа найзалж нөхөрлөж ирсэн. Гэр бүл болоод 11 жил болж байна.

Түүний найман настай бондгор бор хүү ээжтэйгээ хамт сургууль руугаа алхаж явахдаа “Охин дүүтэй болмоор байна” гэдгээ хэлжээ. Хүүгийнхээ үгийг сонссон О.Сэлэнгэ гэртээ хариад тестээр үзэхэд хоёр зураас гарсан байна. Гадаад руу сурах төлөвлөгөөтэй байсан тэд хэн нэгэнд яаран хэлэхийг хүссэнгүй. Аав, ээждээ хэлэхгүй чимээгүй явчихъя гэж сэтгэл шулууджээ. Эхний ээлжид ЭХО-д үзүүлэхээр эмнэлэгт очиход,
“Хоёр цэг л харагдаад байна. Та хоёр өөр эмнэлэгт очиж дахиад үзүүлээрэй” гэсэн зөвлөгөөг хэлээд гаргажээ. Эмчийн хэлсний дагуу дараагийн эмнэлэгт очиж үзүүлэхэд “Нэг нь том цэг. Нөгөө нь жижигхэн цэг байна. Яваандаа шимэгдээд алга болчихоно. Ганц л хүүхэд байна” гэж. Хоёул гэртээ хариад хоорондоо ярилцаж. Хоёр ихэр хүүхэд байсан бол гоё байхгүй юу гэж хэлэх эхнэрийгээ тайвшруулж томд нь хоёр, жижигд нь нэг хүүхэд байгаа байх гэж М.Нанзаддорж хэлжээ.

Ханийнхаа үгийг сонсч, “Надаас яалаа гэж гурван ихэр төрөх вэ дээ. Эргэн тойронд ихэр байхгүй” гэж ярилцаад амарцгаав. Маргааш өглөө нь хүүгээ үзүүлж дадсан Өнөрөө эмчийнхээ зүг дахин явсан байна. Нухацтай удаан үзэж сууснаа “Хүүш ээ баяр хүргэе. Ихрүүд байна. Том дотор нь хоёр байна. Нэг эсийн хоёр. Нэг усны нэг. Гурван ихэртэй болжээ. Хорин жил ЭХО-ны эмч хийхдээ анх удаа гурван ихэр харж байна гээд эмч маань их бэлэгшээсэн” гэлээ. Баярлаж, гайхах зэрэгцсэн 30 настай бүсгүй жирэмсний иогт явахаас гадна хүүхдээ эрvvл чийрэг өсгөх аргад сайн судалжээ.
2020.03.21-нд 1.860, 1.960, 2.160 граммтай ихэр гурван цэцэгс мэндэлж, энэ хорвоод ээж, аавдаа ирснээ зарлав. Ихрүүдийг эсэн мэдэн тө рүүлэхийн тулд хийсвэр хагалгаа хийх заалттай ч О.Сэлэнгийг эход үзэхэд эхнийх нь хүүхэд зөв байрлалтай байжээ. Тиймээс ЭХЭМҮТ-ийн төрөх тасгийнхан зөвлөлдөж, өөрөөр нь төрүүлэх шийдвэр гаргажээ. Эх хүний хүсэл, залбирал бол үрсээ эсэн мэнд э р үүл саруул төрүүлэх байлаа.
Төрөхийн өBдөлт… Маш их ядарсан ч шүд зуун тэсвэрлэж, эмч нарын ачаар эсэн мэнд төрөөд өдгөө охидынхоо нэг насны ойг тэмдэглэн, өнөр өтгөн, аз жаргалтай амьдарч байна.