18 настай охин 3 хүний амийг авраад өөрөө одлоо

Хятадын Анхуй мужид 18 настай Жиа Үтин охин автын осолд орж эмнэлэгт хүргэгджээ. Эмч нар бүх хүчээ дайчилсан ч охины амийг аварч чадсангүй. Охин дөнгөж 18 насныхаа төрсөн өдрийг дөнгөж тэмдэглээд байжээ. Охин ийм залуухан. Бүгд түүний амь насыг өөр хэн нэгний бие дээр үргэлжлүүлэн амьдраарай гэж хүснэ.
Охины эцэг эх нулимс дуслуулан эцсийн сонголтоо хийлээ. Осол гарсан өдөр охин цахилгаан дугуйгаар сургууль руугаа явж байхдаа ачааны машин мөргөж хүнд гэмтэл авсан байна. Эмнэлэгт бүх арга хэмжээг авсан боловч охин сэрсэнгүй. Түүнийг энэ амьдралыг орхин одож байхад эцэг эх нь ашиглах боломжтой бүх эрхтэнг хандивлах шийдвэр гаргасан байна.
Есний оройн 9 цагт Хүний эр.хтэн хүлээн авах байгууллагад эмнэлгээс дуудлага ирж тархи нь үхлийн комд орсон охины тухай мэдээлснээр дараа өдөр нь эрх.тэн хандивлах ажлыг зохион байгуулахаар Ян Жуан, хамтрагч Ван Хаотай хамт Божоу хотын эмнэлэг рүү хөдөлжээ. Ян Жуан 5 жилийн турш хандивлах ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд ийм шийдвэр гаргаж байгаа гэр бүлд ямар хүнд хэцүү байдгийг сайн ойлгодог юм.
Охины ээж маш их уй гашууд автаж хоолой дээр нь юм торон дуу ч гарахгүй уйлна, аав нь хариу өгөхгүй охиныхоо хаяг руу гайхамшиг тохиох юм шиг тасралтгүй мессеж бичсээр байна. 10-ны өдрийн шөнийн 11 цагт эмч нар “тархи нь үх.сэн, хандив өгөхөд тохиромжтой” гэж дүгнэсэн байна. 11-ны өдөр 15 цаг 31 минутад охины зүрхний хэмжилт шулуун шугамд орж на.с баржээ. Эмч нар охины биеэс 1 элэг, 2 бөөр, 1 хос эвэрлэг бүрхэвч авсан бөгөөд одоогийн байдлаар элэг, бөөр шилжүүлэн суулгах хагалгаа хийгдэж 3 хүний амийг аварсан юм. Эвэрлэг бүрхэвчийг таарах өвчтөнг хүлээж байгаа бөгөөд 2 хүнийг аврах боломжтой гэж үзэж байгаа юм.