Гал тэрэгний ослоор хоёр гараа алдсан ч, амаараа теннис тоглодог Египетийн тамирчин
мэдээ

Гал тэрэгний ослоор хоёр гараа алдсан ч, амаараа теннис тоглодог Египетийн тамирчин

Ибрахим Хамадтоу хэмээх тамирчин “Токио 2020” Паралимпын наадмын ширээний теннисний төрөлд оролцож, үзэгчдийг алмайрууллаа.

Тэрээр теннисний цохиурыг амандаа хийж, шүдээрээ барьдаг аж. Паралимпад ширээний теннисний төрөлд оролцож буй цорын ганц хоёр гараа алдсан тоглогч юм.

Түүх сөхвөл, арван настайдаа галт тэрэгний осолд орж, хоёр гараа тайруулсан байна. Өдгөө 43 настай, Египетийн тамирчин . Тэрбээр 2011, 2013 оны Африкийн аваргаас мөнгөн медаль хүртсэн байна.

2014 онд CNN -д өгсөн ярилцлагадаа “Осолд орсны дараа ганцхан хөл бөмбөг тоглох боломжтой байсан ч би ширээний теннис тоглож сурсан. Эхэндээ ширээний теннис тоглоход хэцүү байсан. Гэхдээ би шантралгүй, гурван жил дараалан өдөр бүр дасгал хийсэн. Хүмүүс эхэндээ намайг тоглож байгааг хараад гайхаж байсан. Тэд намайг маш их урамшуулж, дэмжиж, миний хүсэл, тэсвэр тэвчээр, шийдэмгий зангаар маш их бахархаж байсан” хэмээжээ.

Related Articles

Back to top button