Б.Алтанчимэг: Амьдралд зоос, мөнгөнөөс үнэ цэнэтэй зүйл байдаг шүү “миний охид оо”, ээж гэдэг амьдралд нэг л заяадаг
мэдээ

Б.Алтанчимэг: Амьдралд зоос, мөнгөнөөс үнэ цэнэтэй зүйл байдаг шүү “миний охид оо”, ээж гэдэг амьдралд нэг л заяадаг

Б.Алтанчимэг эгч хэвтэрт ороод жил болж байгаа бөгөөд сүрьеэ гэдэг өвчнөөр оношлогдож бэлхүүснээс доош мэдээгүй болжээ. Тэрбээр дөрвөн эгчтэй, бас 10 болон 21 настай хоёр охинтой. 23 жил ханилсан нөхөр нь

10 настай охиноо аваад Өмнөговь явчихсан талаар ч ярьж байлаа. Хэвтэрт ороод удаагүй байхад нь охин нь болон эгч нар нь Б.Алтанчимэгийг асраад л эргэж, тойрдог байсан. Гэтэл төд удалгүй эгч нар нь үзэгдэхээ байж, охин нь ч очихоо байжээ.

Б.Алтанчимэг цоожтой хаалганы цаана ганцаараа хэвтсээр нуруу, бөөр гээд мэдээгүй хэсэг нь бүхэлдээ цооролт үүссэн байна.

Б.Алтанчимэг хэдэн өдрөөр ч хамаагүй хоол, ундгүй хэвтэж, гэрийнх нь хажууханд байх худгийн эмэгтэй Б.Алтанчимэгийн бохирыг хааяа орж цэвэрлэж өгдөг. Тэрбээр өдөр бүр л охидоо, эгч нараа харуулдан хэвтдэг хэмээн ярьж байлаа. Түүнийг гэх хүн бүр нүүр бууруулсан учир асрамжийн газар, харж хандах ямар л газар байна түүнд туслалцаа үзүүлэхийг хүсч байгаа юм.

Related Articles

Back to top button