Ц.Содномдорж: Асар нурааж, тавгийн идээ өшиглөсөн хүн бол А.Давааням начин

өвсгөл аймгийн 90, 91 жилийн ойд зориулсан аймгийн цол олгох барилдаан Мөрөн хотод зохион байгуулагдаж нийт 128 бөх барилдуулсан.
Энэ үеэр Хөвсгөлчүүд Улсын арслан Ц.Содномдоржийг жил бүр аймгийнхаа наадмыг самарч, маргаан дэгдээдэг гэж ундааны сав шидэж, удаа дараалан наадмын талбайг чөлөөлөхийг шаардаж байсан юм.
Тэгвэл энэ маргаантай, хэрүүл шуугиантай цол олгох наадмын талаар Улсын арслан Ц.Содномдорж дараах тайлбар хийжээ.
Тэрээр: Ц.Содномдорж арслан сүүлийн хоёр жилийн наадамд найраа хийлээ гэж байх шиг байна. Тэгж харагдсан байх.Намайг бөх болгох замыг заасан гурван эрхэм бий. Би тэдний замнлаар хүмүүжлийг авч ирсэн. Гэтэл доороос гарч ирж байгаа залуу бөхчүүд их өөр болж. Монгол бөхийн жудаг, соёлыг уландаа гишгэлсэн байдал ажиглагдах боллоо.
Энэ нь манай наадмын тов гарсан байхад дэвжээний гүйцэтгэх захирал н.Давааням болон дэвжээний багш харцага н.Элбэг дээр нь би оролцож хурлаа хийсэн. Барилдааны асар хүртэл нураасан. Үүнийхээ оронд бэлтгэлээ хий. Улсын наадамд ядаж гурав давчихаад ард нь хор найруул л даа. Тэгчихээд нэг хүнд 10 мянган төгрөг тарааж хороо хий л дээ. Намайг эсэргүүцэх ийм хор хийсэн байна лээ. Улсын начин А.Давааням та бөхийн асар нураасан шүү. Ард түмэн нураагаагүй шүү. Та тавагтай идээ өшиглөсөн шүү гэсэн юм
