Хүний амьдралд хүн чанартай байж чадсан хүн л хүний сэтгэлд үүрд үлддэг
мэдээ

Хүний амьдралд хүн чанартай байж чадсан хүн л хүний сэтгэлд үүрд үлддэг

“Хүн гэдэг төрөх, үхэхийн хооронд амьдрахдаа хөрөнгө мөнгө, гэр орон, эдлэх эзэмшлээ алдах нь халаглаж өрөвдөх зүйл биш. Энэ бүхэн хүний юм бус. Харин хүнлэг чанараа гээвэл тун хайран.
Жинхэнэ өмчөө алдаж буй нь тэр” хэмээн мэргэн ухаантан хэлсэн байдаг.

Бид хүнлэг ардчилсан нийгэмд бус хэрцгий нийгэмд аж төрөөд байгаа юм биш байгаа.
Гадна талаас нь харахад сүрлэг сайхан модыг дотор талаас нь өмх идэн гундуулан доройтуулдагийн адил гаднаас нь харахад юугаар ч дутаагүй, нүд булаам хайр татам залуусын хүн чанарыг дотор талаас нь сэхүүн амьдралын хөгц идэн сэвтүүлсэн байдаг нь нууц биш.

Хүн чанар нь сэвтсэн хүн цээжиндээ байнга зовиуртай явдаг. Энэ зовиур нь хүнлэг чанараа сэвтүүлсэн тэр цаг мөчийг эргэж дурсах тутам хүндрэн шаналгана.
Үл эмчлэгдэх өвчин гэж тэр биз. Бид хүний мууг сонсоод баярладаг болчихож, тиймдээ ч хүмүүн та шулмын дүрээр амьдарч байгаагаа мэдэхээ больж.

Хүн чанар нь хүнд заяасан өндөр дээд заяа. Нинжин сэтгэл хүн чанарыг тэтгэх ширгэшгүй ундарга. “Орчлонг харах нүдээ хайрлаж, хамгаалдагийнхаа адилаар хүн болж төрсний утга учир болох хүн чанараа хадгалж, хамгаалахын төлөө л хичээж амьдарцгаая.
Хүн чанар хүнлэг сэтгэл “цөлжиж” байна. Тийм ээ, цөлжилтийг та бид л зогсоож чадна.

Related Articles

Back to top button