Сайхан мэдээ: Улсын хөгжлөөрөө барахгүй ч “ухаанаараа” бардаг юм байна
мэдээ

Сайхан мэдээ: Улсын хөгжлөөрөө барахгүй ч “ухаанаараа” бардаг юм байна

Улсын хөгжлөөрөө барахгүй ч “ухаанаараа” бардаг юм. Америкийн Нэгдсэн Улсыг 3:1-р ялав. Хичээнэ ээ!

Дэлт хүлэг мориороо газар тэнгисийг бөмбөрдөж
Дэлхийн талыг эзэлсэн
Эзэн Чингисийн удам билээ.

Дэлхийн шатрын их баяр цэнгэл наадам Дэлхийн шатрын 44-р олимпиад Энэтхэг улсын Ченнай хотноо үргэлжлэн явагдаж байна.

ДЭЛХИЙН ШАТРЫН ОЛИМПИАДЫН III-Р ТОЙРОГ. ЭМЭГТЭЙ БАГ АМЕРИКИЙН БАГИЙГ 3:1 ХАРЬЦААГААР ИЛТ ИЛҮҮРХСЭН БОЛ ЭРЭГТЭЙ БАГ МААНЬ УНГАРЫН БАГТАЙ 2:2 ХАРЬЦААГААР ТЭНЦЭЖ ОНОО ХУВААЛАА.

Шигшээ багийн тамирчдаасаа хол 200км-ийн зайд байрлаж,Дэлхийн шатрын олимпиадын конгресс, хурлуудад оролцож байгаа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар чухал ач холбогдолтой 3-р өргийн өмнө хүрэлцэн ирж тамирчидтайгаа уулзан дэмжиж,амжилт хүслээ.

ЭМЭГТЭЙ БАГ:

Гуравдугаар тойрогт манай эмэгтэй баг хүчирхэг бүрэлдэхүүнтэй олимпиадын фаворит нарын нэг хэмээгдэж байсан Нэгдсэн улсын шигшээ багийг 3:1 харьцаагаар илт давуу ялалт байгуулж 2 оноогоо халааслалаа.

Гуравдугаар ширээнд суусан WFM Т.Мөнхзул,Дөрөвдүгээр ширээнд суусан CM Б.Мөнгөнзул нар маань өрсөлдөгчөө хожиж,Нэгдүгээр ширээнд тоглосон WGM А.Энхтуул,Хоёрдугаар ширээнд суусан WIM Б.Баярмаа нар маань өрсөлдөгч нартайгаа эвийн гэрээ байгуулсаан. Гуравдугаар тойргийн дараа Эмэгтэй шигшээ баг маань 3-р байранд бичигдэж эхэллээ.

ЭРЭГТЭЙ БАГ:

Гуравдугаар тойрогт залуучууд маань эртний түүхт шатрын их гүрнүүдийн нэг Унгарын шигшээ багтай 2:2 харьцаагаар тэнцэж,оноо хуваалаа.

Нэгдүгээр ширээнд суусан GM Д.Батсүрэн өрсөлдөгчтэйгээ тэнцэж,Хоёрдугаар ширээнд суусан FM Г.Амартүвшин бага зэргийн алдаа гаргаж хожигдсон.Гуравдугаар ширээнд GM Б.Гүндаваа давуу байрлалаа ашиглаж чадсангүй өрсөлдөгчтэйгээ тэнцсэн бол Дөрөвдүгээр ширээнд сууж тоглосон GM С.Билгүүн амин чухал хожил байгуулж нийлбэр дүнгээр 2:2 харьцаагаар тэнцэж 1 оноогоо авлаа.

Гуравдугаар тойргийн дараа эрэгтэй шигшээ баг маань 25-р байранд бичигдэж байна.

ДӨРӨВДҮГЭЭР ТОЙРГИЙН ОНООЛТ:

ЭРЭГТЭЙ БАГ Дэлхийн аварга Магнус Карлсенаар удирдуулсан Олимпиадын чансааны 3-т эрэмбэлэгдсэн Норвегийн шигшээ багтай оноолт таарсан.

ЭМЭГТЭЙ БАГ Олимпиадын чансааны 10-т бичигдсэн Казакстан улсын шигшээ багтай тулалдана.

ДӨРӨВДҮГЭЭР ӨРГИЙН ТОГЛОЛТУУДАД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ. МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГАА ДЭМЖИЦГЭЭЕ

Related Articles

Back to top button