“ХИЙСЭН НЬ БИШ ӨСГӨСӨН НЬ ААВ БОЛДОГ ЖАМТАЙ” БОДИТ АМЬДРАЛААС
мэдээ

“ХИЙСЭН НЬ БИШ ӨСГӨСӨН НЬ ААВ БОЛДОГ ЖАМТАЙ” БОДИТ АМЬДРАЛААС

Миний ах одоо 55 настай. 20 гаранхан насандаа хоёр дэрсхэн охинтой өрх толгойлсон эмэгтэйтэй ханилан сууж гэнэтхэн л хоёр хүүхдийн аав болсон.

Өөрийн мэт хайрлаж амьдралаа босгож явахад нь гурав дахь охин нь мэндэлж хайртай хань нь төрөxийн xүндрэлээр 30 насанд нь xоpвоог орхисон. Тэгсэн ч шантраагүй, амьдралд хөл алдаагүй. Өдөр шөнөгүй цаг наргүй гурван охиныхоо төлөө ажилласаар л байсан.

Дахиж амьдрал зохиох ч гэсэнгүй. Арга ч үгүй биз гурван хөөрхөн охин нь тормойж суугаад хүлээж байхад хэнийгээ ч эргүүлж явах билээ. Өөрийн минь ах учраас биш өөр хүний хүүхдүүдийн төлөө өөрийн гэж бодож энэ насаа зориулсан болохоор нь ахаараа үргэлж бахархаж бахдаж явдаг.

Манай гэрийнхэн хүүхдүүдийг нь хүлээн зөвшөөрдөггүй байлаа. Том охин нь өвдөөд эмнэлэгт сахиж байсан ахыгааа хараад юундаа хүний хүүхдийн төлөө уйлаад байгаа юм, яах гэж хүний хүүхэд тэжээж залуу насаа үрээд байгаа юм эмээ өвөөд нь аваачиж өгөөч гэж хэлээд нэг сайн aлгaдуулж билээ.

Тэгэхэд ах минь хэлсэн юм. Миний хүүхэд, эд нар хэзээ ч хүний хүүхэд байгаагүй. Би энэ хоёр гараараа хүн болгосон миний хүүхдүүд гэж.

Тэр цагаас л манай гэрийнхэн хүүхдүүдийг нь хүлээн зөвшөөрч ахынхаа хүүхдүүд хэмээн бодож эхэлсэн байх. Одоо ах минь залуу насандаа хамаг юмаа хүний өөрийн хүүхдүүдэд зориулсаныхааа ач буянг эдэлж таван зээгээ тойруулаад жаргаж сууна.

Тиймээ миний ах насаараа бусдаар хойд эцэг хэмээн дуудуулж явсан байх.

Гэхдээ өөрөө бол сэтгэлдээ хэзээ ч хойд аав байгаагүй. Тийм болохоор юм гэдэг өөрийн хүлээж авахаас их шалтгаална. Чи чадна гэвэл чадах л болно, чи чадахгүй гэвэл өөрийн үрдээ ч хойд эцэг шиг нь байх болно.

Эрхэм уншигч танд баярлалаа.

Related Articles

Back to top button