Хоолны давс ихдүүлсэн гэдэг шалтгаанаар xaлyyн шөлтэй хоол нүүрлүү минь цaцaж xэвтэpт opтoл минь зoдoж…

Сайн байна уу? Энэ хорвоо дээр маш их ганцаардаж зовлонгоо хуваалцах хүн байхгүй учир танай сайтад хандаж өөрийн энэ их дарамтаа жооохон ч гэсэн хуваалцаж тайвширах гэсэн юм аа.
Нэр зургыг минь битгий дурдаарай гэж хүсэж байна. 18 настай жоохон охин анх нөхөртэйгөө танилцаж байлаа. Манай сургуульд шилжиж ирсэн тэр залуу царайлаг нуруулаг эр хүний бүхий л сайхан шинжийг агуулсан тийм л эр хүн байсан.
Би ч сургуулийн урдаа барьдаг хэдэн лидер хүүхдүүдийн нэг байсан. Царай зүс хэнээс дутахгүй байсан надад хайрцаг дүүрмээр захиа ирдэг байлаа. Маш олон сайн залуусыг гомдоож хамгийн муу хүнийг сонгосондоо сүүлийн арван жил харамсаж байна.
Одоо би өөрийгөө толинд харахад сэргэлэн цовоо бусдын хайрыг татсан охиноос юу ч үлдээгүй. Хүсэл мөрөөдөл маань ч унтарсан. Нөхөртэйгөө анх танилцахад би охин биеэрээ байсан.
Түүндээ бүхнээ зориулж удалгүй жирэмсэн болсноо мэдсэн. Эцэг эхээсээ нэг хэсэг нууж явлаа. Хадмууддаа ч хэлэлгүй байж байгаад 5 сар хүрэхэд нь гэдэс маань томорч өөрөө гэрийнхэндээ баригдлаа.
Ингээд л хоёр тал маань мэдэж уулзах болсон.
Би хадам ээждээ таалагдахгүй байгаа нь илт байлаа. Ээж аавын минь нүдэн дээр хүртэл зандарч аашилж байсныг эцэг эх маань хараад тусдаа гартал нь хадмынд маань амьдруулахгүй гээд тас гүрийсэн.’
Ингээд л охин маань төрж бид хоёр маргалдаж хэсэг холбоо тасарсан. Тухайн үед манай хамгийн сайн найзтай гадуур уулзаад яваад гэдгийг олж мэдсэн. Бүтэн жил холбоогүй байсан тэр над дээр гэнэт гарч ирээд уучлал гуйж тийм зүйл болоогүй гэж хэлсэн.
Тэгээд л охиноо бодоод буцаад нийлсэн. Охин минь одоо 10 настай. Хамтдаа хар бор ажил хийж энэ амьдралыг хамтдаа босгосон хэрнэ намайг юу ч үгүй авгай гэж үргэлж хэмлэж бүүр гар хүрдэг байсан.
Эхэндээ алагдаж унагаад боогоод л хэсэг ухаангүй болж гэрийнхээ шалан дээр сэрдэг байлаа. Охин минь хажууд уйлчихсан сууж байна. Тэр аль хэдийн гараад явчихсан. Ингэж явахдаа бүтэн долоо хоног амьд үгүй нь мэдэхгүй явж байгаад л ирнэ.
Сүүлдээ энгийн зүйлээс ч хэрүүл өдөж нүүр нүдгүй зодож хаяад л гараад явчихдаг болсон. Хамгийн сүүлд гуравхан хоногийн өмнө намайг давс нь ихэдсэн хоол хийж өглөө гээд халуун шөлтэй хоолоо нүүрлүү минь цацаж хаяад гараад явчихсан.
Би одоо яг яах ёстой вэ гэж өдөржин уйлж суусан. Аав ээждээ нэг ч удаа зодуулсан тухайгаа хэлэлгүй өнгөрдөг байлаа. Гурван хоногийн өмнө халуун шөл нүүр-лүүгээ ицацуулачихаад уйлаад сууж байхад хадам ээж гэрт маань ирсэн.
Эмэгтэй хүн юм болохоороо намайг өрөвдөж хүүдээ хэдэн үг хэлэх байх гэсэн дээ болсон бүх зүйлийг хэлэхэд аятайхан хоол унд хийгээд өгчихгүй дээ. Багийн л хоол их голдог хүүхэд.
Амтай шимтэй хоол унд хийж өгөхгүй боохоор тэгж байгаа юм гээд дүрэлзэж байсан гал уруу улам тос хийж бүтэн арван жил хүүд нь яаж зодуулж нүдүүлж байснаа хэлэхэд ээж нь надад чи зүгээр хүүгээс минь салчхаач Чимгээ миний хүүд удам залгах хүүг нь төрүүлээд өгчихсөн.
Тэр хоёр дээрээ очих гээд л чамайг ингээд байгаа юм гээд зүрхийг минь зүстэл тас хийтэл хэлсэн. Чимгээ гэдэг нь миний хамгийн сайн найз байсан эмэгтэй.
Төрөөд удаагүй байсан намайг өрөвдөлгүй нөхөртэй минь явалдаж хүүг нь төрүүлсэн байсан. Одоо хүү нь 9 настай.
Бүтэн 10 жил зүгээр л хоёр эхнэртэй хүн шиг амьдарч тэр хоёр дээрээ очихын тулд намайг ямар ч шалтгаангүй цус нөжтэй минь хольж хаячхаад гараад явдаг байсан түүнийг маш их үзэн ядаж байна. Хадам эх маань хүртэл түүнийг мэддэг байсан байгаа юм.
Хамгийн аймар нь тэр хүүхнийг хүртэл гэр орноос нь хадаг энэ тэрийн өгөөд гуйгаад авчихсан байгаа юм. Би энэ нөхөр гэх хүнтэй гэрлэлтээ нэг ч удаа батлуулж байгаагүй.
Тэгтэл өнөө миний хамгийн сайн найз Чимгээтэй аль 9 жилийн өмнө гэр бүл болчихсон байсан. Маш их харамсаж байна. Бүтэн 10 жилийн амьдралаа энэ хүнээр тоглуулж бараг л түүний нууц амраг шиг амьдарсан байна шүү дээ.Одоо надад ямар ч амьдрах утга учир алга….