Сошиал од Екатринагийн хурим дээрээ задалсан гэнэтийн бэлэг
мэдээ

Сошиал од Екатринагийн хурим дээрээ задалсан гэнэтийн бэлэг

Анх өөрийн нөхрийг сошиалаар “төмс” хэмээн хoчилж олны анхаарлыг татсан бүсгүйг Екатрина буюу н.Өлзийжаргал гэдэг.

Сошиал орчинд тун ч нээлттэй идэвхтэй байдаг тэрээр сэргэлэн зангаа ашиглаж өөрийн нэрийн Екатрина онлайн дэлгүүрээ нээгээд тун амжилттай ажиллаж яваа бүсгүй билээ.

300 гаруй мянган дагагчтай пэйж хуудастай түүнийг өдгөө танихгүй хүн ховор болжээ.

Өчигдөр түүний хурим Тэрэлжид болсон бөгөөд олны танил эрхмүүдээс авахуулаад урлаг соёлынхон цугласан байв.

Энэхүү баярт мөчөө пэйж хуудсаараа дамжуулан лайв хийсэн бөгөөд энэ үеэрээ нэгэн гэнэтийн бэлгийг задалсан юм.

Тэрээр “Энэхүү сайхан баярын өдрөө та бүхэндээ нэгэн зүйлийг хэлэхгүй байж чадахгүй нь ээ. Би жирэмсэн болсон. Гурван сартай” хэмээн нулимстайгаар хэлжээ.

Нийт уншигчдынхаа өмнөөс гэр бүлд нь халуун баярыг хүргэж сайн сайхан бүхнийг хүсэе. Ингээд тэдний сүүлийн үеийн зургуудаас хүргэж байна.

Related Articles

Back to top button