Writer Todko Samson: Юм юмыг чаддаг хүн юунд ч хүрдэггүй гэж санагддаг. Нэг юмаа л сайн хий!!! Түүндээ дурла, түүнийгээ хайрла…
мэдээ

Writer Todko Samson: Юм юмыг чаддаг хүн юунд ч хүрдэггүй гэж санагддаг. Нэг юмаа л сайн хий!!! Түүндээ дурла, түүнийгээ хайрла…

Юм юмыг чаддаг хүн юунд ч хүрдэггүй гэж санагддаг. Нэг юмаа л сайн хий!!! Түүндээ дурла, түүнийгээ хайрла…

хийж байгаа зүйлийнхээ эзэн нь бай! боол нь биш!!! Тэр салбартаа өрсөлдөгчгүй болтлоо хий!

Эсвэл өөрийн өнгө төрхтэй хэн ч даган дуурайж үл гүйцэх онцгой хэв маягтай хаанаас нь ч таслаад харсан, нэр хаяггүй байсан ч чинийх гэж бүгд мэдэхээр л хий!

Тэр салбарт орогсод, тэр зүйлийг хүртэгсэд хамгийн түрүүнд чамайг бодож, чамтай жишиж, чинийхийг л хүсэхээр хий!


Амьдралд чинь юу ч тохиолдсон…хэн ч явсан хэн ч ирсэн, баяр жаргалтай эс бөгөөс зовлон шаналалтай аль ч үед, чи сайн муу хэн ч байсан, юу ч үйлдсэн түүнийгээ хийсээр л бай!
Тууштай бөгөөд чин зоригтой байгтун!

Related Articles

Back to top button