АНУ-д Монголын залуу реппер Mekh Zakhq буутай этгээдүүдийн халдлагад өртжээ
мэдээ

АНУ-д Монголын залуу реппер Mekh Zakhq буутай этгээдүүдийн халдлагад өртжээ

Монголын залуу реппер “Mekh Zakhq” буутай этгээдийн халдлагад өртсөн талаараа цахим хуудастаа нийтэлсэн байна. Тэрбээр “Буудуулах шахав.

Найзынхаа гэрийн гадаа гурвуулаа цай уугаад унтах санаатай юм яриад зогсож байтал нэг хар шууд байшингийн урд юм асуух гэж байгаа юм шиг ирээд шууд буугаа гаргаад биедээ байгаа эд зүйлс, мөнгөө өг гэх зуур цаана байсан хоёр хар ирж буунуудаа гаргаад гурвуулаа гар буутайгаа ирж

буудна гэж сүрдүүлэн хашгирахад хамт байсан нэг маань байшинруу дагуулж орж цүнхнээсээ бэлэн мөнгө өгөхөд намайг болон хамт байсан хоёрыг буугаараа цохиж хөнгөн гэмтээв.

Баруун чихний дээд хэсэг бараг тасартал цохисон.Эмнэлэгт очиж чихэндээ пластик мэс засал хийлгэв. Хүний нутагт ажиллаж амьдарч байгаа залуучууд болгоомжтой байж эргэн тойрноо сайн анзаарч байгаарай” хэмээжээ.

Related Articles

Back to top button