Чамдаа төрсөн өдрийн бэлэг авах гэж хөдөө гэрээс ирсэн идэшний махаа үнэ цохин зарж түрийвчиндээ хийж аваад дэлгүүр гарч байлаа

Миний үүрд хайрлах өдөр бүр дурладаг хайрт гэргийдээ зориулав. Сайн байцгаана уу? Энэ группт их уджээ. Ялангуяа сүүлийн 2 жил ихэнхдээ л эндээс ямар нэг зүйл уншиж өнгөрөөсөн байна. Эрчүүд хааяахан захиа бичсэн харагддаг.
Энэ захиаг би хайртай эхнэр миний аз жаргал амсуулж чадалгүй амиа хичээгээд ганцаараа л асруулж хайрлуулж бөөцийлүүлж байгаа намайг нэг ч удаа төвөгшөөлгүй хайрлаж байгаа гэргийдээ зориулан бичсэн юм. Захиа маань нийтлэгдэх шаардлага хангаж байгаа байх.
Санаж байна уу? Төмөр замын дээд сургуулийн дотуур байрнаас эхэлсэн нандин үерхлээ. Би дүрэмт хувцас тийм гоё зохидог охин урьд өмнө нь хараагүй . Чи минь яг л дагина шиг энэ группийн нэр шиг сахиусан тэнгэр байсан.
Чамдаа төрсөн өдрийн бэлэг авах гэж хөдөө гэрээсээ ирсэн идэшний махаа үнэ цохин зарж түрийвчиндээ хийж аваад анх удаа хайртай эмэгтэйдээ бэлэг авахаар найзыгаа дагуулан дэлгүүр гарч байлаа.
Тэр өдрийн турш чамайг инээж баярлаж хүүхэд шиг догдолж намайг дагаад надад итгээд төрсөн өдрөө найзуудтайгаа биш ганцхан надтай тийм ч тансаг биш ч сэтгэл дүүрэн тэмдэглээд ороход л би бодсон.
Энэ бүсгүйг баярлуулж инээж байгааг нь харах нь надад тэрнээс илүү аз жаргал өгөх юм байна. Би энэ л эмэгтэйг алдахгүй юм шүү. Энэ яаг хайр мөн байна гэж. Би зөв боджээ. Чамдаа хязгааргүй хайртай одоо ч.
Бид хамтдаа нэг газар ажилд орсон.
Хамтдаа өглөө явна орой хөтлөлцөөд харьна , давчуухан ч гэсэн нийтийн байр маань дулаахан орой бүр сd тоглуулагчаар кино үзээд тэврэлдээд хэвтнэ . Тэр үед үнэхээр санаж бодох зүйлгүй хүүхэд байж дээ. Ажил хийдэг цалин буудаг их том болсон эхнэр нөхөр болсон л гэж боддог өөрсдийгөө боддог байж дээ . Тиймээ.
Гэхдээ эр хүний амьдрал аав болсон цагаас эхэлдэг . Аав болох гэж байгаагаа мэдсэн орой чамайгаа үүрээд нийтийн байрлуугаа өгсөөд бөөн баяр уудаггүй хэрнээ ганц шил пиво уумар ч юм шиг , шууд найзууддаа залгаад хэлээд гайхуулмаар ч юм шиг маш их баярласан. Чамайг сонгосон чамайг хайрласны хариу ийм том бэлэг байсан.
Миний охин байсан. Надтай бүр усны дусал шиг охин минь анх төрдөг орой би эмнэлгийн гадаа зүгээр баяртай сууж байсан. Харин ороод охиноо харчаад гарахдаа баяртай байгаагүй. Би шоконд орсон. Сая л аав болсоноо мэдсэн. Өмнө нь зүгээр л догдлоод яваад байсан байна лээ. Харих замдаа цаашдаа яаж амьдрах, ирээдүйн охин минь ямар хүн болох нь надаас л шалтгаална би одоо л хичээхгүй бол хайртай 2 эмэгтэй минь надад урам нь хугарна гомдно , арай өөр ирээдүй байж болох байсан шүү дээ гэж эхнэр минь харамсана. Тийм учраас одоо арай өөр амьдралын зүг зүтгэнэ шүү гэж өөртөө хэлж бодож харьсан .
Мэдэхгүй миний хувьд эхнэрээ дэндүү их хайрлаж баярлаж байгааг нь харах дуртай учраас охиноо төрсөн даруй л даавуу угаах , мөөгтэй хар шөл хийх , памперс солих миний хамгийн дуртай хийдэг ажил болсон. Охиноо усанд оруулах тослох хуурайлаад унтуулчихаад харж суух за үнэхээр том аз жаргал.
Би чамайгаа хүйтэн мах эвдэж , эр нөхөрийнөө оймсийг нухаж зогсох эмэгтэй байлгахгүйг хичээсэн юм шүү.
Ажлаа тарж ирээд л хоол унд аяга тавагтай ноцолдох юм гэж чи уурладаг байсан. Эмэгтэй хүн шиг новш цуглуулах юм , их зүйлд оролцож хошуу дүрж эр хүн шиг намбайгаад тв үзээд суухгүй юм гээд үглэдэг байж билээ. Үглэж байхдаа гэхдээ үзэсгэлэнтэй хөмсгөө зангидхаараа бүр өхөөрдөм бүр яаж яваад намайг сонгоод надад гараа атгуулсан юм бол гэж өөртөө баярлах юм.
Охин минь 4нас хүрсэн. Бид шинэ байрандаа орсон. Одоо дахиад охинтой больё гэж чамаасаа хүсдэг байсан тэр жаргалтай үед гэнэт л би өвдсөн. Ө вч ин намдаах э м уугаад л аргалаад ажлаа хийгээд орой ирж хоолоо идчихээд охин та хоёртоо эрхэлж инээлдэж явсаар нэг л биш болсон. Хавантаад нуруу хөлөөр ө вдө ж царай харлан нэг л зовиуртай болсон үедээ чамдаа хэлэлгүй бүрэн шинжилгээ өгчихөөд гэртээ эрт харьсан. Чи минь гайхаж байсан ч намайг хэлэхгүй болохоор гадарласан уу яасан хар шөл хийгээд зүүрмэглэчихсэн байхад сэрээж билээ. Сайхан шүү ядарсан үед эхнэрийн минь халуун шөл.
Ингээд би ай мш игтай мэдээ олж мэдсэн дээ . Би бөөрний хо р т ха вда рын хүнд шатандаа байгаагаа мэдсэн.
Үүнийгээ чамдаа хэлж уйлж шаналхыг чинь хармааргүй байсан учраас нуух гэж оролдсон гэхдээ энэ муухай ө вч ин нуух аргагүй . Чи минь мэдсэн. Бид оройжин уйлав. Ихэнхдээ чи минь уйлж би аргадсан ч дотроо бол би үнэхээр нурж байсан. Хандив цуглуулж хамаатан саднаасаа аав ээжээсээ мөнгө цуглуулья гэж хань минь хэлсэн ч дахин шинжилгээгээр ха вд ар нэвт тархсан өрөөсөн бөөрийг яаралтай авах хэрэгтэй гэсэн учир би бөөрөө авахуулсан. Энэ хугацаанд уйлж шаналж эхнэрээ зовоож явсаар 8 сар гаран өнгөрсөн. Э мнэл эгт сайн хэвтэж уг нь бүх л зүйлийг яг л ёс журмаар нь хийсэн ч найдваргүй гэдэг үг хана мөргүүлсэн. Ээжид минь эмч нар энэ өвлийг үзэхгүй гэж хэлсэн байсан .
Гэхдээ л би өвлийг даваад сая бүр анхны бороог мэдэрсээн. Босч чадахгүй учир борооны үнэрийг шуналтай нь аргагүй сорж цээж дүүрэн амьсгалсан. Энэ группт би нэг нойр булчирхайн х ор т ха вдр аар өнгөрсөн бүсгүйн захиаг уншиж байсан юм.Тэрийг уншаад би хэзээ нэг өдөр цаг нь болохоор ингээд бичих юм байна даа эсвэл өөрийнхөө Facebook дээр бичих юм байна даа гэж бодсон юм. Сүүлийн 2 жил гаран эхнэр минь намайг асарч сувилж бүр бяцхан охин минь гар хөл арчиж өгч аавыгаа үнсээд унтахаар явахыг хойноос нь харах сэтгэл өвдмөөр. Иймхэн жоохон үр минь тоголж наадаж аавдаа үүрүүлж аавдаа эрхэлж суух ёстой байхад аавыгаа асраад алчуур норгоод э м та ри аны нэр цээжилчихсэн байхдаа яахав дээ гэж …
Хайртай бүсгүй минь гэргий минь уучлаарай. Өргөөд илүү хол явна даа , өөр гоё зүйлс үзүүлнэ дээ гэж мөрөөдсөн юмсан. Би хамгийн аймшигтай шударга биш нь өөрийгөө удахгүй гэдгийг мэднэ. Ү хл ээ мэдэж бүх зорилгоо өөртэйгээ хамт цоожлоод явах болсондоо урам хугарч байна. Ирээдүйд хайртай эхнэртээ ихийг хийж өгөхгүй явах байсан учир өнгөрсөнд илүү их тогоо шанагатай зууралдаж түүндээ загнуулжээ.
Хэзээ нэг өдөр аав нь дэндүү их мөрөөдэлтэй , бас жоохон уйтгартай нэгэн байсныг охинд минь ярьж өгөөрэй. Насан туршдаа , хойд насандаа ер нь хаана ч төрсөн ганцхан чамайгаа л сонгох байсан шүү хайрт минь.
Энэ группт чи минь байдаггүй учир би ингээд бичээд үлдээлээ. Магадгүй хожим чи минь ороод гишүүн нь болоод уншаад энд өнгөрсөн цагаа дурсаасай. Мөрөөдлийн ажлаа хийж мэргэжлээрээ заавал ажлаарай.
Охиндоо үлгэр ярьж өгдөг шигээ өшөө том болтол нь ярьсаар л байгаарай. Найзуудтайгаа уулздаг байгаарай. Битгий уйлаарай. Ганцаардаж болохгүй шүү. Чамайг насан туршдаа хайрласаар байх нэгэн залууг дурсаж яваарай . Чи минь миний хойд насандаа ч учирсан шууд таних цор ганц сонголт байсан шүү.
Энхбаатар…