Э.Алтанзул: Нара өөрөө насанд хүрээгүй хүнийг уруу татсан. Тэр говийн залуу нь 2004 оных

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Түнхэл багийн Түнхэл тосгонд зөгийн аж ахуй эрхэлдэг М.Нарантуяа /Нара/-г нутгийн иргэд хөөсөн талаар мэдээлэл цахим орчинд түгээд байна.
Тэгвэл бид Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Түнхэл тосгонд амьдардаг Э.Алтанзултай өрнөөд буй асуудлын талаар товч ярилцлаа.
Түнхэл тосгоны зарим иргэд болон иргэн М.Нарантуяа нарын үл ойлголцсон асуудал хэзээнээс эхэлсэн бэ? Яг юу болсон бэ?
Манайх гэр бүлээрээ Түнхэл тосгонд амьдарсаар ирсэн. Асуудал гэвэл Иргэн М.Нарантуяа (Нара) гэдэг хүн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа “Шонхор” зуслангийн газар дээр хувийн эзэмшлийн байшингаа барих гээд байгаа.
Тухайн зуслангаас хэр зайтай байшингаа барих гээд байна вэ?
Яг “Шонхор” зуслангийн газар дээр л барих гээд байгаа. Энэ үйл ажиллагаагаа зогсоо гээд байгаа нутгийн хүмүүс “манай нутгаас яв” гэсэн юм хэлээгүй.
Нэгдүгээрт, нутгийн иргэд бол энэ газар улсынх, улсын юман дээр өөрийнхөө юмыг барих гээд байна гэсэн үзэл бодолтой байгаа. Бид нар өөрсдөө ч тухайн газартаа дураараа явж чаддаггүй. Түүнээс биш хууль ёсны зөвшөөрөл байгаа бол дуртай газраа барьж болно шүү дээ.
Хоёрдугаарт, бүр нутаг усаар минь доромжиллоо.
Гуравдугаарт, очоод хэрэлдээд байгаа хүмүүс бол буурь суурьтай, муу хүмүүс биш.
Нутгийн иргэдээс Иргэн Нара (М.Нарантуяа)-гийн биед халдсан, дайрсан, эсвэл нутгийн иргэдийн биед халдсан зүйл болсон уу ?
Тийм юм байхгүй. Мэдээж уур омогтой хүмүүсийн амнаас олигтой үг гарахгүй. Яг зөвшөөрлийнхөө дагуу Түнхэл тосгонд хаана л бол хаана амьдарч болно. Ерөөсөө нутаг уснаасаа хөөж, танайх манайх гэсэн юм байхгүй. Улсын өмчийн газарт битгий хувийн юмаа бариач ээ гэсэн л юм яваад байгаа юм.
Дуучин Нарагийн хувьд намайг эсэргүүцээд байгаа хүмүүс бол өмнө нь энэ газрыг авах гээд авч чадаагүй хүмүүс байгаа юм. Энэ газар дээр буугаад хөөгдөж байсан. Ер нь тухайн газрыг авах сонирхолтой хүмүүс гээд ярьж байсан. Тийм асуудал байгаа юу ?
Ерөөсөө тийм биш. Тухайн газар луу дураараа орж гардаг хүмүүс байдаггүй. Сүүлийн үед энд тэндээс янз бүрийн хүмүүс ирээд би одоо Түнхэлийнхнийг танихаа больсон. Би одоо хотод ирээд 6,7 жил болж байна. Буцаад очиход манай нутаг ус эвдэрчихсэн/бохирдоод, хүмүүс нь өөр болчихсон. Хаа хамаагүй хүмүүс очоод муухай болгосонд бухимдалтай байгаа.
“Түнхэлийн Зар” групп руу орохоор биднийг аймаар доромжилсон тэнд гэм зэмгүй өчнөөн хүмүүс байгаа, Нарагаас болоод Түнхэлийнх гэж хэлэхэд хүртэл эвгүй болсон. Бас зөндөө бичээч нар тавьсан байна лээ.
Эрэгтэй хүмүүс жоохон хүүхдийг оролдлоо, хүчиндлээ гэдэг. Яг үнэндээ Нара өөрөө насанд хүрээгүй хүнийг уруу татсан. Тэр говийн залуу гээд байгаа хүн нь 2004 оных. Тэр хүүгийн хойд аав гэх хүн буурь суурьтай, их найрсаг, ажилсаг хүн. Нара анх тэр хүүхдийг их дайлж цайлаад их сүрхий байдаг байсан. Одоо бол нөгөө хүүхдийг их эвдсэн.
- Ярилцсанд баярлалаа.