Иргэн: Мундаг бүсгүй Түнхэл тосгоныг олж нээсэн гэнэ. Иргэд нь самраар хооллодог юм байхаа!
мэдээ

Иргэн: Мундаг бүсгүй Түнхэл тосгоныг олж нээсэн гэнэ. Иргэд нь самраар хооллодог юм байхаа!

Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгоны нэгэн зуслангийн газарт байшин барих гэж байгаатай холбоотой асуудлаар Монголчууд янз бүрийн мэдээлэл авлаа. Тэгвэл энэ талаар тус тосгоны оршин суугч ийнхүү ёжлол болгон бичсэн байсныг танд хүргэж байна.

“Монголчуудаа. Сэлэнгэ Түнхэл тосгон….. Цочирдсон мэдээ сонсоод балмагдаж буй иргэдээ. Монголд нэгэн бөглүү хэнч мэдэхгүй сонсоогүй үзээгүй хараагүй Түнхэл хэмээх тосгон шинээр мэндэлээд удаагүй байна аа..

Нэгэн мундаг бүсгүй 5 жил гүйж судалж тагнаж байж олж илрүүлсэн байна шүү.. Энэ тосгонд мод самраар хооллогч сэтгэхүй гэж юуч байхгүй нөхдүүд амьдарч байсан байна гэнэ. Тэр олж илрүүлсэн эмэгтэйн баг хамт олон гишүүд дэмжигчдийн хэлсэнээр шүү.

Бас тэд болоогүй мал маллаж чаддаг л гэнэ шүү. Энэ тосгонд БХИС ийн нэгэн нууц төв ажилдаг юм байна. Өө хог шороондоо дарагдсан аймар л юм байна гэнэ ийм Манай бүсгүй хамцуй шамлаад яваад орж цэвэрлээд байж цэвэрлээд байж тэгсэн хүүхэд амардаг бололтой баахан байшин хашаа гараад ирж ёох юу вэ гээд л.

УБ хот орж баахан будаг шунах аваад будаад шунхдаад л хадаад л өрөмдөөд л зүлгээд л өнгөлөөд байсан чинь тэртээ 1983 онд хүүхэд амардаг байсан зуслан мөн байнаа л гэнэ шүү бурхаан буянтний гарт аврагдаж хөөрхий муу Шонхор зуслан минь.

Тэгээд л цааш нь судлаад сонирхсон чинь бүүр Жан овогтныхон гэнэ үү хүн хүртэл ирж амьдраад их л удсан бололтой олуулаач юм гэнэ нилээд их мал өсгөж үржүүлсэн байна гэнэ шүү ээ бурхан минь гэж. Том судлаач бололтой юмаа….мань мэт урд зүгийн овог мэдэх биш….

Тагнуулч бүсгүй маань нэгэн эмэгтэйн орхисон хүүг олж (Тарзан санагдаад) өсгөж хүмүүжүүлсэн гэнэ шүү ямар сайхан юм гээч болоод явчив даа.. Тэгээд судлаад тагнаад байсан чинь тэр хүүгийн аав бололтой нөхөр мод огтлоод самар түүгээд өө ер нь аймар гэнэ шүү. бас болоогүй ээ нөгөө нөхөр чинь 31 гэдэг машаантай юм гэнээ кккк.

За тэгээд олж авсан хүүдээ Говийн бор гэдэг нэр хайрлаад нууцхан шиг л хүмүүжүүлж нууцаар хотод сургуульд сургаад байсан чинь анхлаад нэг тиймэрхүү залхуудуу байснаа больж ном сурч ажил сурч күй ээ мөн цэлийгээд ирж дээ … За энэ нь ч яахав ээ таминь ээ тэгээд манай мундаг эмэгтэй маань

Тосгоноор явсан бүгд л сархад уудаг бололтой манарсан мэлтийсэн л юмнууд хараад л өө цааш нь явж байтал тэдний хүүхдүүдэд бас цэцэрлэг байна гэнэ шүү … юу вэ энэ чинь одоо гээд ороод шууд л 20 гариу сая төгрөг өгчихөөд явчихаж дээ.

Мундаг уу мундаг Энэ Тосгоны нөхдүүд нь зөгий гэж мэдэхгүй ээ ялаа ялаа гэнэ ккк Тэгээд өөд нь татах гэж 5 жил хөгжилийн том бодлого тавьж байж сая нэг юм нээлтээ хийлээ л гэнэ шүү…. Төмөр зам Машаан зам Дэлгүүр хоршоо өө соёл иргэншил ёс зүй гээд тэгээд 5 жилд юу эсийг хийх вэ дэ маш их хөдөлмөрлөж байж нэг түмний нүдэнд өртөхөөр болгочихож хөөрхий..

Мундаг эмэгтэй юу тэ Түүний Сошиал груупч гэнэ үү нээсэн баг хамт олон оюуны өндөр чадалтай хүмүүс шүү Түнхэл тосгонд ирнээ нөхдүүдийг хөгжүүлнээ л гээд шуугиад байна шүү Өө бүүр 100000 мянгуулаа гэсээн ккк.

Өө нөгөө олсон хүүхэд маань бас энэ бөглүү тосгонд төрөөгүй говьд төрсөн бололтой сураг гарсаан …. Түүнээс гадна Энэ тосгонд нилээд хэдэн овог амьдардаг гэж Мундаг бүсгүйн маань тролл бүлгийнхэн нь Монгол даяар шуурч байна.

Аргач үгүй дээ УБ хотод 100000 мянга гаруй судлаач эрдэмтэд ажиллаж байгаа юм чинь кк зарим судлаачид нь бүүр цус ойртсон байж мэднэ гэж үзэж байна шүү…

За тэгээд цааш нь түгээгээд өгөөрэй Өө мал мэнд үү гэснээс шинэ нарийн шинжилгээний баг ажиллуулдаг бололтой шүү орчин үеийн багаж зэвсэгтэй бололтой тэр хүмүүс мундаг бүсгүйг мэдээлэл эндээс өгөөл бол УБ хотод байдаг баг шууд л ажиллаж эхэлнэ ..мундаг том судалгаа шинжилгээний багтай ..

Өө тийм энэ зун зүлгэн дээр зүгээр сайхан амьдрах гээд гэр барьсан чинь нөгөө нөхдүүд нь бас гэр барьж чадаж байна л гэнэ Хотоос хүмүүс авчирсан чинь бас аваад ирж чадаж байна гэнэ зүй э мөн айхтар шүү … Байшин барих гэсэн харин хууль ярьж байна гэнэ нөгөө нөхдүүд чинь … Күй ээ мөн сонирхолтой сэдэв шүү..

Цааш нь юу юу болж өрнөх юм бүү мэд ээ хө харж л байхаас даа ….” хэмээн Tulga Tunhel хэмээх нэртэй хэрэглэгч өгүүлжээ.

Related Articles

Back to top button