Миний мөрөөдөл олон хөөрхөн үрстэй болоод нөхөртэйгээ хамт томоо дүнзэн байшинд олуулаа бужигнах. .

Хатан сүйх хүндэт сахиусан тэнгэрүүд минь. Энэ сайхан гэгээлэг грүүпт ингэж өөрийнхөө тухай бичиж болох болсондоо маш их баяртай байна. Грүүпийн бүх захиаг сургамжит түүхийг уншдаг. Заримыг нь бүүр дахиж уншиж дахиад сайхан мэдрэмж авдаг бүсгүй байна.
4н сайхан үртэй 27настай ээж байна. Анхны охиноо 19насандаа олоод нөхөртөө айгаад хэлж чадахгүй уулзвал гэдэс харчаад мэдчихнэ гээд зугтааж явсан тэнэгхэн охин одоо 2 охин 2 хүүтэй хэдийн эээ гэдэг нэрийг 4 хувааж хайрлагдсан эхнэр хүн болжээ. Надад бусад охид шиг инээж ханиаж зугаалж гоё гоё хувцас өмсөж амарч зугаалах цаг энэ жилүүдэд байсангүй ээ.
Миний мөрөөдөл олон хөөрхөн үрстэй болоод нөхөртэйгээ хамт томоо дүнзэн байшинд олуулаа бужигнаж хашаандаа томоо том наран цэцэг өнгө өнгийн цэцэгс тариад үүднийхээ сүүдрэвчэнд зуны халуун өдөр модон ширээндээ тойрч суугаад хоолоо идэцгээнгээ хашаандаа хийсэн хиймэл цөөрмийнхөө усийг хараад ханийхаа духан дээр үнсээд сууж байх байсан. Хэдий гоё ганган үнэтэй хувцас авч чаддаггүй байсан ч нөхөртөө бол хамгийн ганган эмэгтэй. Би гэртээ мисс гээд админы зөвлөгөөн дээр гардаг шиг гэртээ л ихэнх цагаа өнгөрөөж байгаа болохоор гэртээ л хамгийн ганган байхыг хичээдэг.
Байгаа хувцасаа дор бүр нь загварын өөрчлөөд оёоод нэмээд хасаад өмсчихдөг ккк. 3 жил өмссөн палажаа мөрийн тайраад бүс нэмж зүүгээд гэртээ сууж байхад л 8 жил хамт байсан нөхөр минь хараад мэддэггүй л юм даа. Хүүe яасан гоё болцын ийм юм байлуу гэдэг. Гэтэл өнөөх нь 3 жил гангалсан цайны ганц маань байх жишээтэй. Мөрөөдөл маань 4 жилийн өмнө 1 том алхамаар урагшилсан. Бид түрээсийн байраар л амьдардаг байсан. 4 жилийн өмнө орон сууцанд орж болох байсан ч хань минь миний мөрөөдлийг сайн мэддэг болохоор томоо хашаанд миний хүсдэг 2 давхар модон байшинг сонгсон.
Одоо мөрөөдлийн цөөрөм маань л дутуу байна хашаанд маань. Эхнэр нөхөр 2 яг адилхан зан араншинтай байвал нэгдэж чаддаггүй юм шиг ээ. Хань минь их хүлээцтэй тайван удаан бодож байж шийдвэрт хүрдэг юманд яг бодитоор хардаг хатуу боловч үнэн үгтэй хүн. Харин би их яаруу сандруу нэг юм бодчихвол хийж бүтээж байж санаагаа амраадаг мөрөөдөмтгий хийсвэр дэвэргэн зантай. Бидний ийм зан нийлээд яг л жинхэнэ алтан дундаж эeрэг энeргитэй халуун дулаан гэр бүл бүрдүүлээд байх шиг байдаг юм. Өөрөө их хөнгөн хийсвэр хүн болохоор үргэлж гоё хөөрхөн энгийн байж нөхөртөө өөрийнхөө хамгийн сайхан байгаа дүр зургаа олон харуулж байхыг хичээдэг.
Нэгэнт л гоо сайханд орж үнэтэй будаг шунх ээмэг зүүлт аваад байж чаддагүй учраас би хөөрхөн хашаандаа л хөөрхөн байх аргаа хэрэглэдэг дээ. Содатай усанд байнга ордог. Одоо миний арьс 7 настай охины минь арьс шиг зөөлхөн бас тунгалаг. Нөгөө хямдхан соданы маань л ач тус. Хөөрхөн болгодог шидтэй ус уудаг бас. Хэхэ. Тоглосон юм аа том шилэнд буцалсан усаа хийгээд шилэн дээр нь хөөрхөн ус гээд бичээд наачихсан. Уух бүртээ хөөрхөн болгож байгаа шидтэй ус минь гэж бодож уудаг. Энгийн зүйлсээс аз жаргал мэдэрч чаддаг их өөдрөг хүн юм шиг байгаа юм би. Харин хань бол сэтгэл гут рал уйт гар гунигт амархан автах гээд байдаг жоохон муу аав.
Тэр үeд л миний энэ зан их хэрэг болдог юм. Яаж ийж байгаал түүнийгээ инээлгэчнэ шүү дээ. Ёолкны модныхоо цагаан гэрлээр хэд хоногийн өмнө 2 давхрынхаа том тагтруу харсан цонхоо чимээд гадаанаа ханьтайгаа сууж романтиклах санаатай модон сандлаа даавуугаар бүрээд тавьсан чинь нөхөр харин энд чинь сайхан сууж пи во ууж байвал гоё болчиж. Тэр чийдэн нь гэгээ нэмээд хашаа хороогоо хараад байхын байна гэжүү. Хэхэ.
Уг нь хашаа хороогоо манах гэж ёолкны гэрэлээ цонхондоо наагаагүйш ккк. Тэр чинь хөөрхөн гэрэл . Хосуудын гэрэл байсан байхгүй юу 2 охин маань аав амьтай. Дээр нь зан араншин нь яг л аав. Харин 2 хүү минь надаас салахгүй дээ. Хамт чихэр пичэн шаар цэцэг хөөцөлдөөл. Бид 6 ийм л нэгэн энгийнээс энгийн хэрнээ гайхуулах тансаглалгүй ч гомдоллох зо в ло нгүй амьдардаг юмаа. Грүүптээ захидал бичтэл сэтгэлийг минь сэргээсэн зүйл нь хань бид 2 хуримаа хийхээр болсон. Миний мөрөөдлийн нэг нууцхан хэсэг байсан юм. Бид 2 өдий болтол хос бөгж ч зүүж үзээгүй явсан юм л даа. Харин одоо би ядам хуруундаа хатан сүйхтэй болох нь ээ.