Аавынхаа хөлийг угаагаад өг гэхэд пээ паа яаждээ заваан юм гэж бодсоор угаасан. . .

Сайн байна уу? Нийтлэгдэх эсэхийг мэдэхгүй ч энэ нийтлэл хүрээсэй гэж их хүсэж байна. Амьд явах насандаа аавтай хүнд атаархна гэж бодоочгүй явсан нас минь. 2020 оны өвөл ковид гараад цагаан сарыг цомхон тэмдгэлхээр айл болгон бэлдэж байв.
Аавын минь бие хэд хоног тавгүй байсан юм . Битүүний өдөр ээжтэйгээ бууз чимхээд сууж байтал аавын бие нилээн таагүй болж ээжрүү 2лаа эмнэлэг явъя гээд цөхөрсөн маягтай хэлсэн юм. Эмнэлэг явъя гэж амнаас нь гардаггүй хүн тэгэж хэлэхэд их л өвдөж дээ гэж дотроол бодож байлаа
Юм хумыг нь бэлдээд байж байтал аав Аав нь усанд ороогүй шт заваан байгаа байхдаа Өглөө уг нь хүзүү толгойгоо угаасан ядаж хөлөө угаая гэхэд Ээж цаанаас миний охин угаагаад өг гэсэн юм би ч дотороо фээ фаа яаж дээ гэсэн хэгжүүн зүйл бодсоор за гээд ус бэлдээд хөлийг нь угаасан юм. Одоо бодход фээ фаа гээд яаж дээ гэж бодсон энэ бодол миний амьдралдаа бодож байсан хамгийн арчаагүй тэнэг бодол санагддаг. Ингээд тэр 2 маань явж Би ч хэдэн буузаа чимхээд үлдсэн юм орой 20н цагын үед явсан 2 маань 23цагын үед залгаад аав нь хэвтхээр боллоо миний охин унтаж бай буузны юмнуудаа далд хийчих гэв шөнөжин гайгүй байгаа гэж бодсоор унтаа сэрүүн 2ын голд өглөөг болготол ээж залгаад ах дүү 2 нь очиж байгаа 3уулаа хүрээд ирээрэй гэнэ дотор пал гээд эмнэлэгийн зүг явсан юм.
Ороод хартал аав минь хамар хоолойруугаа элдэв юм залгуулчихсан тунчиг таагүй хэвтэж байсан нь одоо ч тод харагддаг. Ингээд бид 3ыг нэг нэгээр нь оруулж уулзуулхад аав минь миний охин хариад буузаа хийгээд байж бай аав нь орой очно гэхэд би дөнгөж нэг уужирч гэртээ харив. Орой 21 цагын үед ээж залгаад гялс хүрээд ир гээд бид 3 хам хум л эмнэлэгрүү такси барин явцгаасан юм үүдээр ортол хамаатан садан ах дүүс бүгд шахуу ирчихсэн нэг нэгээрээ ороод л Ингээд бид 3 ээлж ээлжээрээ орсон. Ах минь ороод нүдэндээ нулимстай гарж ирээд араас нь би орсон юм Ороод орны хөлд нь зогсож байтал аав чухам надруу толгойгоо өндийлгөж хараад энэ хэнбэ гэсэн маягтай хараад л байв.
Ээж хажуунаас охин чинь байна шт танихгүй байгаа юм уу гэхэд Аав толгойгоо дэрэн дээр тавиад Төрсөн охиноо танихгүй хэн байдаг юм балайраад байгаарай гээд ээжийг загинаж билээ тэгэхэд л би ойлгосон доо үг хэлье гээд амнаас үг гарахгүй хоолой зангираад л. Хөлийг нь бариад сууж байтал аав Миний охин ийм муухай газар байж яах юм харь эсвэл машиндаа сууж бай муухай газар аав нь удахгүй гайгүй болно гэсэн үг нь уужруулах шиг л болсон өрөөнөөс гараад нулимсаа тэвчиж байсан би эмнэлэгийн харанхуй буланд очин мэлмэртлээ л уйлсан учир нь гэвэл удахгүй гэдгийг ойлгосон байсан юм.
Төд удалгүй хажуу оронд нь хэвтэж байсан ах өөд болж амь нь арай гэж тогтож байгаа аавыг минь тэр аймар нөхцөл байдалд ганцааранг нь үлдээгээд эмч сувилагч яав ийв гэхийн зуургүй биднийг гаргачихсан. Ингээд л удалгүй аав минь муудаж амьсгалаа хураасан юм тэр үед юу болсон яасанг би одоо ч санадаггүй ухаан санаа аавтай минь л яваад өгсөн дөө, Аавын надад өгсөн амлалтаа яах юм гээд нэхэж та байхгүй би яах юм гэсэн үгсээ л санадаг юм Ингээд 2020 оны 2 24н буюу шинийн 1ны өдөр аав минь амар амгалангын оронг зорьсон.
Айлын ганц охин болоод ч тэр үү аавдаа дэндүү амь, аавынхаа өврөөс холдож үзээгүй надад энэнээс том шаналал одоо болтол байдаггүй. Хаанаас ч юм ороод ирэх мэт санагдаад л байдаг. Хүн эцэг эхийнхээ хөлийг угааж өгвөл ачыг нь хариулах дайны байдаг гэдэг үг бодогдон аавынхаа хөлийг угаагаад урд нь сөхрөөд сууж байсан үе минь нүдэнд харагдаж ааваас минь үнэртдэг үнэр үнэртээд л нулимс цийлгэнэн түүнийгээ бодож жоохон ч гэсэн уужирдаг юм даа.
Мөнх дэргэд байх юм шиг дандаа л миний арыг засаад байж байх юм шиг байсан дэврүүн зантай 19 насанд минь ингэж л надад сургамж бас хамгийн том гунигийг авчирсан даа. Маргааш ч байхгүй байж мэдэх хорвоо шүү дээ амьд сэрүүн дээр нь л хайрла, халамжил, хамгийн сайхан үгсийг хэл Хорвоо гэдэг урт Хүний нас гэдэг богино шүү амжиж хайртай гэдгээ хэлээрэй. Ааваа би таныхаа нэрний тань үсгээр эхлэх амь.. Бусдад амлаагүй бардамналын чинь итгэл Аав аа та миний зүрхэнд мөнхрөх гэгээ Охин: М-с Аав: С-д