Сүнээ хөдөлмөрийнхөө үр шимийг хүртжээ
мэдээ

Сүнээ хөдөлмөрийнхөө үр шимийг хүртжээ

ТВ5 телевизэд хөтлөгчөөр ажилд орсон Сүнээ хөдөлмөрийнхөө анхны үр шимийг хүртэж эхний цалингаа гар дээрээ авчээ. Энэ талаар тэр:

“Өнөөдөр анхныхаа цалинг авлаа. Бага цаг ажилласан гэхэд өндөр цалин авчээ. Хүний хөдөлмөрийг үнэлдэг сайхан газар байна өө.

Өөрөө цалин тавьдаг байснаас өрөөлөөс цалин авч байсангүй, сайхан хамт олон дунд дэмждэг удирдлага дор дуртай ажлаа хийгээд цалин авах мэдрэмж чинь ийм гоё байдаг билүү ёстой л анх удаа ажил хийгээд анх удаа цалин авч үзэж байгаа хүүхэд шиг л үнэ цэнэтэй санагдаж байна.

Өөрөө ажил олгогч байсны хувьд энэ цалинг тавих гэж ямар их асуудал бэрхшээл татвар тайлан тооцоо ард нь байдгыг мэддэг учраас ажилтай байгаадаа талархаж байна өө.

Яг үнэндээ Монголд хүнийг ажиллуулна гэдэг тийм ч амар биш. Ая тав тухыг нь харна ааш эвийг нь олно ажил олгогч нар нь бараг гуйж гувшиж ажиллуулна дургүй үедээ ажлаа таслаад алга болно дуртай үедээ ажлаасаа гарна гэж айлгаж бараг сүрдүүлнэ ээдээ амаргүй шүү.

Ийм бэрхшээл туулж байсны хувьд ажил олгогч нартаа хамт олондоо талархаж байна. Албатай юм шиг биш хичээл зүтгэлтэй итгэлтэй ажилтан байхыг хичээн эрхэмлэж явнаа. Өдөр ирэх тусам л ажлаа илүү их ойлгож бага багаар мэргэшээд л байгаа.

Хүнд тэгээд гол нь хичээл зүтгэл хийчий бүтээчий гэсэн сэтгэл байхад болно дөө…” хэмээн талархалаа бидэнтэй хуваалцсан байна.

Related Articles

Back to top button