Жүжигчин Г.Ганчимэг:Хүчирхэг, мундаг ганц бие ээж гэдэгт би дургүй. Тийм хүн байдаг ч үгүй…
мэдээ

Жүжигчин Г.Ганчимэг:Хүчирхэг, мундаг ганц бие ээж гэдэгт би дургүй. Тийм хүн байдаг ч үгүй…

“Хэцүү анги” киноны Зулаагийн дүрээр та биднээ анх танигдсан Г.Ганчимэг нь өдгөө чадварлаг жүжигчдийн тоонд зүй ёсоор бичигддэг болсон билээ. Тэрээр олон сайхан бүтээлд гол, болон туслах дүрийг чадварлаг бүтээсэн бөгөөд “Хувьсал” продакшнаас өрх тусгаарлаж, “Аримун” продакшныг жүжигчин Д.Ганцэцэгтэй нийлэн байгуулж уран бүтээлээ хүргэж байгаа билээ.

Г.Ганчимэг өөрийн цахим хуудаснаа Уучилсаан Бүгдийг нь давчдаад, гомдоод байсан бүхэн харин хаана байгааг бүү мэд. Хааяа нэг гарч ирээд дотроос минь шатаагаад түлчих гээд байдаг.. удаан түлэгдээд сүүлдээ ус болоод нэвчдэг, уучилсан….хэмээжээ.

Мөн тэрээр ганц бие ээжийн талаар ийнхүү хариулжээ.

Хүчирхэг, мундаг ганц бие ээж гэдэгт би дургүй. Тийм хүн байдаг ч үгүй. Дотор дотроо бүх асуудал, бэрхшээлүүдээ тээгээд л явж байгаа ил харуулдаггүй болохоос. Ёстой л нөгөө санхүү, хүүхэд, аж ахуй ажил гээд бүх л юм аа хуваалцах хүнгүй ганцаараа үүрээд л явна. Тэглээ гээд нэгэнт нүүр тулсан бол гүрийгээд давхаас аргагүй. Хүүхдийнхээ хүмүүжилд л анхаарах хэрэгтэй санагддаг даа гэжээ.

Ганчимэгийн хувийн амьдарлын хувьд “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд тоглохдоо жүжигчин Б.Энхтүвшинтэй дотносон хөөрхөн охины ээж аав болсон ч хосуудын хувьд амьдрал нь удаан үргэлжлээгүй хоёр тийш болсон.

Өдгөө охиныхоо ааваас салснаас хойш ганц бие явсан жүжигчин Ганчимэг нь “Аримун” продакшны анхны уран бүтээл болох “Халуун зүрх” кинонд “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамиртай гол дүрд тоглосон юм. Уг кинонд тоглосноос хойш залуу хоёр жүжигчинг болзож байгаа гэх мэдээлэл цахим хуудсаар тарж байсан ч аль аль нь энэ тал дээр үгүйсгэж байсан юм.

Ганчимэгийн хувьд сайн жүжигчин, сайн ээж тэрээр мөн өөрийн хувийн бизнесээ эхлүүлсэн бөгөөд бүсгүйчүүдийн гоо сайхныг цогцлоох ажилд хувь нэмрээ оруулахаар “Moon Light Vip Beauty Clinic”- ээ нээн ажиллуулж эхэлсэн билээ.

Сайхан жүжигчиндээ цаашдын ажил амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэе.

Related Articles

Back to top button