Тэдний дурлал 14 насны зөрүүг тоосонгүй дайрсан юм


Тэдний гэрлэлт яг л Алла, Максим нарыг санагдуулам. Хүмүүс тэднийг яаж яваад хамт амьдрах хүртлээ дотносов гэдгийг бодоод олдоггүй.

Шалтгаан нь мөнгөнөөс хол учраас хэл амтай олныг бүр ч төөрөлдүүлж орхисон.
МУГЖ, “Х-ТҮЦ”-ийн жүжигчин И.Одончимэгийн хайр сэтгэлийн ертөнцөд гэнэтхэн л Т.Бархүү хэмээх хэний ч мэдэхгүй залуу гарч ирж, улмаар нэгэн дээвэр дор ажиллах болсон.
Хүмүүс Т.Бархүү нэр алдарт хүрэхийн тулд алаг нүдэн Одноог дэгээдсэн гэж хардаж байсан ч олон жилийн харилцаа, бас тэдний дундаас мэндэлсэн охин нь энэ бүхэн “үзэгдэл” байгаагүйг нотолсон.
Т.Бархүүг бараг мэндлээ ч үгүй байхад

Одноо хонгорхон Жульетийн дүрд тоглон, олон эрийн сэтгэлийг булааж байв. Харин өдгөө тэд насны зөрүүг таягдан хаяад тоонот гэрт толгой холбон амьдарч байна.
Гэвч олны хэл амаас хол байхын тулд гадуур ч хөтлөлцөн алхдаггүй байсан тэд саяхнаас телевизийн рекламанд хамтран тоглож шуугиан тарилаа.
Олон нийт тэднийг хүлээн зөвшөөрөх цаг болсон гэж үзсэн бололтой. Тийм ээ, хоёр зүрхний харилцаанд гуравдагч ямагт илүү байдаг хойно.