Энх-Амаржин эх нярайн сувилал


Шинэхэн үрээ өлгийдөж авсан эхийн сэтгэгдэл: Амьдралын чухал шилжилтийн үе болох нялх биетэй, бяцхан нярайтай байхдаа Энх-Амаржинд 7 хоног сувилуулаад олон юм сураад гарч ирлээ.

Энд ирээгүй байсан бол би хэсэгтээ л учраа олохгүй их ядрах байсан байх, лав л хөхний учрыг мэдэхгүй байсан 😅 Ёстой буянтай газар байна лээ.

Нялх биетэй ээжийг сайхан хоол цайгаар тордоод, нярайг нь мэргэжлийн сувилагчид харж хандаад өгөх юм.

Зөвхөн хөхүүлэх гэж 2-3 цаг тутамд авчирч өгнө, бусад үед ээж амарч тамир тэнхээгээ нөхөх ёстой. Хүсвэл шөнө өөрийнх нь сүүгээр угжаад ээж бүтэн нойртой хононо.
—

Бас зөндөө хичээл заасан. Нярайг усанд оруулах, зөв хөхүүлэх, хамар цэвэрлэх, зөв хувцаслах, агаарт хэзээ гаргахаас эхлээд ээж өөрийгөө яаж халамжлах, биеэ тэнхрүүлэх, аавд яаж эхнэр хүүхдээ асарч хамгаалахыг тодорхой хэлээд заагаад өгөх юм.

—
Маш их баярлалаа Энх-Амаржин эх нярайн сувилал Дараагийн бэйбигээ гаргаад дахин уулзая 👼🏻
