Өчигдөр Хэнтий явах замд, үүрийн 5н цагт Багануур дүүрэг орохоос наахан зам дээр энэ хүү ганцаараа уйлчихсан, хөл гар шорт нь цус болчихсон

Maberrant танд хүүгийн өмнөөс маш их баярлалаа🙏🙏🙏 Хүнлэг, тусархаг ийм хүн олон байгаасай😍Нүдэндээ ч итгэмээргүй😳🥺 Өчигдөр Хэнтий явах замд, үүрийн 5н цагт Багануур дүүрэг орохоос наахан зам дээр энэ хүү ганцаараа уйлчихсан, хөл гар шорт нь цус болчихсон бүлтгэнээд зогсож байсан. Бид машинаа зогсоогоод хүүрүү очтол “аав үхчихлээ”
гээд уйлаад хэлсэн, дан футболка шорттой, хэдэн цаг хүйтэнд алхсан юм бүү мэд бээрээд эрүү нь чичрээд сайн ярьж чадахгүй байна лээ. Хүүг хучиж тэврээд машинд орж дулаацуулангаа цагдаа иртэл юм ярьж суулаа. 4н настай гэнэ, аав ээж 2 нь архи уугаад хоорондоо муудалцсан гэнэ ( нарийн ширийнийг нь тодруулагүй тул бичилгүй орхъё ).
Ямартай ч тэр цус хүүгийнх биш болж таарсан, бие нь элдэв гэмтэл шалбархайгүй байсан. Цагдаагийн ажилчид удалгүй ирж бид хүүг хүлээлгэж өгсөн…Хамгийн аймар нь бидний урд хэд хэдэн машин явж байсаан, бас нилээдгүй машин зөрсөөн.
Тэр хүмүүс, тэр жолооч нар яагаад бүгд юу ч хараагүй юм шиг зогсохгүй яваад өгөв өө, үүрээр ийм зүйлтэй таарах нь муу ёр гэж бодсон уу, эсвэл дараа нь гэрч нтрээр дуудагдана гээд хувиа хичээгээд зайлсхийсэн үү🤔 Энэ бяцхан хүү машинд дайруулсан бол яана?
Хурдтай явж байгаа тэрэгний урдуур гүйгээд орвол яана? Зогсож амжихгүйшд🫣 Нэгэндээ бас хайртай баймаар байнаа, иргэн хүний үүргээ биелүүлдэг баймаар байнаа… Хүүгийн эцэг эхээ, бяцхан үр чинь хараа хяналтгүй, үүрийн 5н цагт зам дээр явж байнашдээ, битгий тэгэж хэтрүүлж ууж ид л дээ. ( яг юу болсныг мэдэхгүй тул хамаагүй юм бичиж болохгүй байна, уг нь хэлмээр үг зөндөө л байна😓 )
Энэ дөрөвхөн настай хүүд сэтгэлзүйд нь нөлөөлөхүйд цус нөж үзүүлсэн эцэг эхийг нь олж хариуцлага тооцно гэж найдаж байна… Түргэн шуурхай ирсэн цагдаагийн ажилчидад талархая👮🏼♀️ Хүүд дулаан хувцас, бас машинд байсан хүүхдийн баярын бэлэгнээсээ өгөөд явуулсан😊 Хүүг хараад зогссон, жолоо барьж явсан #Biggy, сандраад гүйж очсон #Seto 2 дүүдээ баярлалаа, ийм хүнлэг зангаа битгий алдаарай🤘🏽 Эх сурвалж: @Maberrant