“БУРХАН ШИГ ХҮРГЭН ЗАЯАЖЭЭ ГЭЖ ХАДМУУДЫГАА ТАЛАРХТАЛ АЙЛЫН ОХИНЫГ ХАЙРЛАХЫГ ХИЧЭЭСЭН…” БОДИТ АМЬДРАЛААС

“БУРХАН ШИГ ХҮРГЭН ЗАЯАЖЭЭ ГЭЖ ХАДМУУДЫГАА ТАЛАРХТАЛ АЙЛЫН ОХИНЫГ ХАЙРЛАХЫГ ХИЧЭЭСЭН…” БОДИТ АМЬДРАЛААС
Бурхан шиг хүргэн заяажээ гэж хадмуудыгаа талархтал айлын охиныг хайрла… Энэ үгийн утгыг үнэрттэл амьдрахыг хүссэн энгийн нэгэн аав билээ би. 2004 онд би 1-р курсийн оюутан болсоноор анхны хайртайгаа учирсан.
Тэр манай дээд курс оюутны зөвлөлд явдаг нэлээн идэвхитэй охин харагдсан учраас би түүнд таалагдах гэж, нүдэнд нь өртөх санаатай юу хийдгийг нь ч мэдэхгүй хэрнээ оюутны зөвлөлд элсэж орхисон юм. Бид хоёр арай илүү ойр ойр уулзаж нэг танхимд ажиллах хичээллэх боломж ч гарч би ч энэ хөөрхөн охиныг заавал авч сууна даа гэж найзууддаа ам гарч хүртэл явлаа.
Амттанд дуртай байх гэж бодоод өдөр бүр ямар нэг амттан авч явдаг болов. Жоохон нийтлэг биш аргаар найрна гэж бодоод бага багаар дотно болж, үргэлж хажууд нь дагаж явсаар нэг л мэдэхэд бид хоёр үерхлээ. Би энэ л миний хайж байсан хүн гэж бат итгэлтэй байсан учраас тэгээд л амьдралдаа ханачихсан.
Одоо энэ охиныг л газар гишгүүлэхгүй хайрлах юм шүү, гомдоож болохгүй, эмэгтэй хүн чимээгүй явж байгаад нэг л удаа явдаг юм гэсэн гэж санаад би түүнийг ээж шигээ л эн дүйцэхүйц хайрласан. Өглөө бүр гэрээсээ гарахдаа түүнд хоол хийж эсвэл амархан болдог идэх юм авч гардаг зуршилтай болов. Найз нөхөдтэйгээ уулзах цагаа багасгаж, найз охиндоо илүү их халамж үзүүлж хамт байхдаа дандаа гоё хөгжилтэй зүйл хийж өөрөө хайрлуулах ёстойгоо мартаад дэндүү их хайрлаж халамжилсан. Бид хоёр 3-р курстээ аав ээж болох гэж байгааагаа мэдсэнээр бидний амьдралд цоо шинэ үе ирлээ. Би аав болохыг дэндүү их хүссэн л дээ. Өөрөө аав гэж дуудаж өсөөгүй учраас өөрөө хүүхэдтэй болвол элгэндээ тэвэрч энгэртээ нааж амьдарнаа гэж хүсдэг байлаа л даа. Түүнийгээ хичээлээ бүү тасла заавал төгс гэж захиад би жилийн чөлөө авч ажил хийлээ. Эхэндээ зөөгч бармен ачигч гээд яг тохирох ажлаа олж чадахгүй охиноо төртөл олон ажил сольсон. Энэ бүхэнд манай хүн бухимдан чи угаасаа л чадваргүй сул дорой арчаагүй учраас намайг ингэж амьдруулж бна гэж хэлэх болов.
Хоёр ажил зэрэг хийж үзэв. Цалин овоо нэмэгдэж гайгүй мөнгө олох ч сул тал нь гэртээ бараг байхгүй учир бас л дүргүйцэн чи намайг анхаардаггүй тоодоггүй мөнгөний төлөө гүйсэн амиа бодсон гэж гомдоллох болсон учир ажлаасаа гарав. Ингэж явсаар охин маань төрөв. Төрөх эмнэлгийн гадаа халуун шөл уулгах гэж найзынхаа машиныг гуйж аваад газан пилетка махаа авч очоод охиноо төрөнгүүт шөлөө хийгээд шинэхэн аавын хөл хөнгөн үсрээд л шөлөө авч орж байлаа. Охиндоо ямар нэр өгөхөө бодож гурав хоног шөнө унтахгүй догдолж тэсэхгүй үүрээр эмнэлэгрүү нь гүйж очин цонхон доор нь шүгэлдэж зогслоо. Миний амьдралын хамгийн сайхан мөч, эр хүн болж төрсөний хамгийн бахархалтай зүйл бол аав болох байсан. Эхнэр охиноо гэртээ авчирсаны дараа нэг сар хүртэл нь аавын 30 хоног хийж хүйтэн мах бариулалгүй, даавуу угаалгалгүй халамжилж төрсөний дараах биеэ тэнхрэхэд нь анхаарав. Эхнэр маань ч сэтгэл санаа тайван, өөдрөг сүү сайн орж нойрондоо сайн дороо тэнхэрч авав.
Сүй тавьж бэр гуйлгүй гэртээ аваад ирсэн учир хадам аав ээжийгээ баярлуулах ёстой мэт санагдаад цуглуулсан мөнгөрөөө долоо хоногийн аялалд явуулж хүргэн хүүгийнх нь сэтгэл шүү гээд духан дээрээ үнсүүлж аваад магтуулж ч амжив. Тэр үе гэхдээ сайхан байжээ. Аав гэдэг хүн юу ч хийхэд бэлэн омголон дээр нь шинэхэн аав. Дараа сараас нь танил ахынхаа тавилгын үйлдвэрт ажилд орлоо. Цалин ч давгүй. Охиндоо хадгаламж нээв. Эхнэрээ намар хичээлд нь явуулж эхлэе гэж бодоод сургалтын төлбөрийг нь эртнээс бас бага багаар хураав. Хүний доор ажиллаж байгаа хүн тарах цаг тодорхой биш зарлаганд нь гүйнэ, эхнэр охин дээрээ гүйгээд очих хүсэл байвч яалтчгүй оройтно. Тараад очихоор эхнэр маань уурлана. Сална гэж айлгана. Аргадаад л энд тэнд нь гүйдэг байлаа. Удахгүй ээ тэсчих хайраа. Би удахгүй чамайгаа газар гишгүүлэхгүй амьдарна би хичээж байна гээд гуйна. Чиний сайхан амьдрах мөрөөдөл болно. Чи хэзээ ч томрохгүй. Чи чадахгүй. Чи угаасаа л ийм хүн гэж хүсэл зоригийг маань унтраана. Би гэхдээ нэг ч удаа өөдөөс нь тэрсэлдэж байсангүй.
Хүлээчих л гэж хүсдэг байв. Намар нь эхнэрээ сургуульд нь оруулж охиноо хоёр ээждээ ээлжилж харуулаад зүтгэсээн. Эхнэр ядаж төгсчихвөл ирээдүйд хүссэн ажлаа хийнэ хамтдаа дээшилнэ дээ гэж л бодож явсан. Миний охин улам л хөөрхөн болсоор. Охиноо хоёр нас хүрэх жил эхнэр салахаар шийдсэн байлаа. Гэрлүүгээ явсан. Би гуйж аргадаж чадаагүйдээ одоо жаахан харамсдаг юм. Зүгээр л удахгүй ээ одоо жаахан л хичээхэд болно намайг хүлээчих гэж хэлсэн маань хангалтгүй байсан байх. Гэхдээ эр хүнд жаахан урам магтаал бас нуруун дээр гараа тавиад чи чаднаа гэх сайхан үг хэрэгтэй байдаг юм билээ. Явсанаас нь хойш охиноо санаад болохгүй очиж авчирах гэж олон удаа оролдсон ч эхнэр маань найз залуутай болсон одоо чи хэрэггүй тэр барилгынхаа хавтан тавилганы модон дундаа ганцаараа амьдар гэж хэлсээр. Би тэр өвөл нь өөрөө бие дааж ажиллаж эхэлсэн. Тэр хоёрыгоо заавал авчирна даа гэж дотроо бодсоор. Удалгүй ажил амжилттай хөөрхөн болоод эхлэв. Очиж уулзахад тэр маань бас л нүүр өгсөнгүй. Хааяадаа охиноо авч өөр дээрээ ганц хоёр хонуулаад л хүргэж өгдөг болов.
Дандаа бүтээд болоод явсангүй алдагдалд орж шатаж мөнгөгүй болж хүнээс зээлж юмаа зарж ч үзэв. Харин охиноо 5 нас хүрэхэд компани маань доороо арваад хүнтэй би хэдийн салбараа мэддэг зорилгодоо хүрч эхэлсэн байлаа. Тусдаа амьдраад бараг хоёр жил гаран болсон байсан. Сүүлчийн удаа гуйгаад үзхээр шийдээд яваад очиход эхнэр маань өөр хүнээс хүүхэдтэй болсон 3 сартай болсон байсан. Надад найдвар үлдээгүй байлаа. Бид ингээд төгсгөсөн юм. Үүнээс хойш хэдийн хэдэн жил өнгөрч. Бид нэг мөр салаад охиныхоо аав ээжийн хувиар л холбоотой байдаг. Гэхдээ би түүнийг тийм ч аз жаргалтай байгааг олж хардаггүй. Ингэж амьдрах гэж надаас явсан юм гэж үү гэж асуумаар байвч хэлээ хазаад өнгөрдөг. Эр хүнд босох гэж хөл дээрээ зогсох гэж жаахан хэцүү байх үе байдаг. Тэр үед л тэсчих л дээ. Эмэгтэйчүүд минь. Чи чаднаа гэсэн үг, мундаг шүү гэсэн хайрын харц л дэмжлэг болдог юм. Үүнийгээ бүү харамлаач. Энэ захиагаа мянга мянган сайн аавудынхаа өмнөөс бичлээ. Бас надаас явсан ч надаас хүссэн сайхан амьдралаараа амьдарч чадахгүй байгаа хайрт охиныхоо ээжид зориулан бичлээ.