30 жилийн өмнө айлд өргүүлсэн хүүтэйгээ уулзтал..

Алтансүхийг нь 30 жилийн өмнө айлд өргүүлсэн учраас өр зүрхний гүндээ бүлтгэр жаахан дүүгээ эрж хайж өдийг хүрчээ. Ахын сэтгэл ийнхүү бэтгэрч явахад эхийн сэтгэл илүү л шаналсан байж таараа.
Тиймээс л Н.Анх-Эрдэнэ төрсөн дүүгээ олж ээждээ үнсүүлж баярлуулахыг тв8 телевизийн тавилан нэвтрүүлэгт захиа бичжээ.Н.Анх-Эрдэнэ 409 дүгээр xopих ангид дөрвөн намрыг үдэж дараа жил гэхэд 40 настайдаа гарах юм. Д.Нарантуяагийнх 1991 оны үед Орхон аймагт амьдарч байжээ. Зах зээлийн шуурга тэдний гэр бүлийг тойроогүй дайрч гарсан. Аав нь бурхан болж, Анх-Эрдэнийн ээж Нарантуяа цомхотголоор ажлаасаа халагдаж амьдрахад тун бэрх болов.
Айлын том хүү Анх-Эрдэнэ гэр бүлээ тэжээхийн тулд ундаа зардаг байлаа. Эрдэнэт, Дархан хоёрын хооронд галт тэрэг дамжин ундаа зарж явсаар гэртээ харьж иртэл эрхлүүлж өсгөсөн хамгийн хайртай дүү нь айлд өргөгдсөн байжээ. Тэр айл нь Увс аймгийн Ховд сумынх гэдгээс өөр сураг чимээ түүнд байхгүй. Эр бие өсөж барилгын ажил хийж эхэлснээр амьдрал ахуй нь ч овоо дээшилсэн. Гэвч гэнэн итгэмтгий зан, залуу насны ааг омгоор xyyль бус aнгийн xэpэгт холбогдож аавын хаалга татсан нь энэ ээ. Нэвтрүүлгийн баг Увс аймгаас Н.Алтансүхийг хайх эрлээ эхэллээ.
Айлд өргүүлсэн Алтансүх нь 1986 онд төрсөн. Ажилгүй болсон Ц.Нарантуяа тавын таван хүүхдээ өсгөхийн тулд юу эсийг хийх вэ. Ундаа зарахаас эхлээд хийгээгүй юм түүнд үгүй. Арга буюу таван настай хүүгээ сайн айлд өргүүлж сайхан амьдраасай гэсэндээ ийм хатуу, хүнд сонголтыг хийсэн нь тэр. Эх хүний үрээ гэсэн сэтгэлийн цаана ийм л хат тэвчээр нуугдаж байдаг билээ. Тэр цагаас хойш 30 жилийн туршид ээжийн хүү, ахын дүү Алтансүх төрсөн гэр бүлээсээ сураг чимээ алдарчээ.Алтансүхэд өргөж авсан аав, ээж нь Ц.Дөлгөөн гэж нэр хайрласан нь эрлийн багийг багагүй төөрөгдүүлсэн юм.
Дөлгөөн Увс аймгийн аялга орсныг эс тооцвол яг л ээж, ахтайгаа адилхан сайхан эр болж өсжээ. Өдгөө Увс аймгийн Улаангом хотод эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг бөгөөд амьдрал нь тэгширсэн сайхан айлын эзэн болсон байв. Өргөж авсан ижий, аав нь өр зөөлөн сэтгэлтэй, халамж хайраар дутаагаагүй сайхан хүмүүс ажээ. Өдий болтол хүний зэрэгтэй өсгөж хүмүүжүүлсэн аав, ээждээ Дөлгөөн насан туршдаа ачлалтай хүү нь байхыг хичээж яваа.
Өргөгдсөн айлынхаа ганц хүүхэд нь байсан болоод ч тэр үү аав, ээж нь хүүгээ юугаар ч дутаалгүй өсгөж, нэг удаа ч за гнаж за ндраагүй хайран дундаа бөөцийлж иржээ. Д.Нарантуяа хүнд өргүүлсэн хүүгийнхээ сургийг дуулаад халуун нулимсаа барьж үл дийлнэ. 30 жил уулзаагүй хүү нь Увс аймгаас эхнэр хүүхдийн хамт үндэсний дээл хувцсаараа гоёод иржээ. Гэр дотор ээж нь хүүгээ орж ирэхийг хүлээн зүрх нь цээжинд нь багтаж ядан дэнсэлж, аньсганд тогтохгүй байгаа нулимсаа байн байн арчиж, тогтож сууж чадахгүй өндөлзөн сууна. Эсэн мэнд, энх тунх, эрүүл саруул уулзаж элгээ дэвтээхийн жаргалыг эх, үр хоёр амсаж ийнхүү учран золголоо.