Нара-гийн амьдралд оролцож, шүүгээд байгаа хүмүүст хандаж үг хэллээ
мэдээ

Нара-гийн амьдралд оролцож, шүүгээд байгаа хүмүүст хандаж үг хэллээ

Фитнес мисс Соко Солонго Монголчууддаа хандаж дараах уриалгыг гаргажээ.

“Хүмүүс яагаад бусдын ор хөнжил рүү шургалж орох нь холгүй, шүүж, хэн, хэзээ, хаана, хазгай гишгэх бол гэж чих тавин санаагаа чилээдэг юм болдоо хөөрхийс. Дэлхий ертөнц дээрх 7 тэрбум хүн бүгд өөр өгөгдөлтэй, өөр өөр хүмүүн гэдгийг одоо ч ойлгоогүй явах хүмүүс харамсалтай.

Хүн ер нь дүү хүнтэй сууна уу? ах хүнтэй амьдран уу? бидний амьдралд яг ямар хүртээлтэй вэ? Ертөнц даяарчлагдаад удаж байна.. Хэнтэй тухтай тайван, аз жаргалтай байна түүнээ сонгодог биш үү?

Заавал үеийнхээ хүнтэй суух ёстой, ийм байх ёстой, тийм байх хэрэгтэй..Энэ бүхэн бүгд хайрцаглагдсан сэтгэхүй.. Өөрт нь түй ч хамаагүй байхад бусдын амьдрал руу шүлсээ үсчүүлсэн юмнууд дүүрэн байх юм..

Хүн ер нь лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү, хэнтэйгээ сууна уу чамд тийм хамаатай юу? Миний хүүхэд 20 эгч хүнтэй суусан бол гэж ирээд л Нара гийн амьдралыг өөр дээрээ тусгаж бодоод бөөн хийрхсэн хүмүүс.

Нара ямар чи юу? Чи ямар Нара юу? Бараг Нара тэр 2 ын дунд нь орж хэвтээд, төсөөлөн бодонгоо хов базах гээд байгаам биш үү..Мэдрэл чинь ер нь зүгээр үү? Ер нь тэгээд ийм сөрөг хүмүүсийн амнаас нэг ч олигтой үг гардаггүй юм доо..

Нохой сар луу хуцдагаас биш. Сар нохой руу тоож хуцдаггүй..

Хүн шүүж байгаа хүмүүс өөгүй өндөг шиг алдаагүй хүмүүс юм байхдаа.. Учиргүй амьдрал сургамжилсан, шүүсэн хүмүүс..Өөрсдөө тийм төгсөрчихсөн, төгс төгөлдрийн туйлууд уу? Өөрийнхөө ч учирыг олоогүй байж, өрөөлийн амьдралыг шүүж, бах таваа хангаж, балиар хар үгсээ цацаж явдаг өөдгүй, мунхаг хүмүүс дутчих хэрэгтэй..

Амьдралаа ч олигтойхон цогцлоож чадаагүй хэвтэж, өрөөлийн амьдралыг үнэртэй амаараа чалчих нь үнэхээр зохимжгүй.. Хүн ерөөсөө, хэрэгтэй хэрэггүй юманд хуруу, хошуугаа дүрж явахын хэрэг байхгүй..Өөрт чухал зүйлдээ л эрчим энэргээ зориулах хэрэгтэй..

Өөрийнхөө бөндгөрийн учирийг олоогүй хүн, өрөөл бусдын амьдралын учирыг олчих санаатай, илүү амлаж, учиргүй амьдрал зааж, сургасан ажаа, дүү нар байх.. Хүний амьдралыг өөр дээрээ нааж ирээд л жишэж, зүйрлээд сургааль айлтгахыг нь яана, улаймаар дамшигнууд..Чиний сургааль тэр хүнд түй ч очихгүй тихүү.

Ер нь тэгээд бусдыг буруутгадаг хүний амьдрал нь ч тэр, ахуйн ч тэр, бөндгөр нь ч тэр үнэндээ болоогүй, боловсроогүй, өөрсдөө шал түүхий хүмүүс байдаг..Өөрийн тархиа цэгцэлчихээд, бусдын хэрэгт хошуу дүрж байвал яасийн..

Хүний ухамсар, ухаан тэлэх нь цагаа тулвал хормын дотор ч өөрчлөгдөж, тэлэх боломжтой..Залуу байгааагаар нь, насаар нь хүний ухааныг, чадварыг хэмжих дэмийдээ хүмүүс минь..

Удахгүй шинэ үеийнхэн, дүү нар чинь ухааныг чинь гүйцээд, урьд чинь гараад урагшгүй чамаас хавь илүү явах магадлал өндөр бөлгөө..Эрийг бүү бас, уулыг юу гэдэг билээ? мэдэж байгаа биз дээ..

Бусдыг чичлэхийн оронд өөр лүүгээ өнгийгөөд нэг хараарай, өөрийнхөө л тархийг ухалдаа..Хүн мууллаа гээд чамд 5 төгрөг, талхны чинь мөнгө нэмэгдэхгүй, тэгээд ч тэр хүн та нарынхаар байх албагүй.. Ялзарсан тархины доод төвшингөөсөө бусдыг харж, шүүж байхаар өөртөө анхааралаа хандуул..Бусдын амьдрал руу өнгийх юун ч их цаг завтай юм..

Тэрний оронд өөрийгөө хөгжүүлэх нь үр өгөөжтэй..Ядаж л гэрээ цэвэрлээд хогоо малтаад эсвэл хумс хуруугаа янзлаад, цагийг өөрт хэрэгтэй зүйл хийгээд сууж байвал хэрэггүй хов базаж сууснаас хавь дээр байлгүй. Ер нь тэгээд өнөө маргаашгүй төрөх гэж байгаа эмэгтэйд өөрөө эмэгтэй хүн байж элдэв үг хэлж, хүний сэтгэлийг хэцүү болгох нь ухамсартай хүний үйлдэл лав биш шүү..

Чамд заавал бусдын сонголт таалагдах албагүй..Таалагдахгүй байгаа бол дуугай л үнэртэй амаа хамхиж сурах хэрэгтэй.. Ухамсар тэлэхийн хэрээр хүн бусдыг шүүхээ больдог..Ухаан агших хэрээр амнаас нь сөрөг үгс гаргах нь ихэсдэг..

Өөрсдийнх нь амьдрал нь өөдтэй гавьсан юмгүй байж, юун ч их юманд санаа зовж, хамарныхаа доодох ангархайгаар ам уралдан шаагилдан вэ? Чамайг бодвол Нара эгч чинь амьдралаа под хийтэл болгоод, бор хүүгээ сэб хийтэл өсгөөд, чамайг бие ээ оторлож, хүн муулж, ахицгүй амьдралдаа хүн муулахаас өөр гавьсан юмгүй суухад чинь цаад Нара чинь зогсоо зайгүй хөдөлмөрлөж өдөрөөс өдөрт өөдлөн дэвшиж байгаа бус уу?

Дээшээ хүн доошоог ер нь тоож хардаггүй, боддог ч үгүй, эмзэглэдэггүй юм ш дээ мэднэ үү? Юун та нарыг бодохтой манатай, өөрийн өсөлт хөгжилт, амьдрал ахуйгаа дүүргэх гээд та нартай манатай байдаг юм..

Замын ноход хуцаж л байдаг гээд ингэх тусам чинь гялалзаж гялтганах болноо гээд дотороо инээд нь хүрч байдаг юм ш дээ. Өөрийн амьдрал, өөрийнхөө асуудалд санаа тавиач..Тэр нь чамд илүү хүртээмжтэй байлгүй дээ..Өөрсдөө болоогүй хүмүүс л өрөөлийг шүүж өөрөө ч хөгждөггүй ахидаггүй юм дөө..

Хар энэргээ хаа сайгүй цацаж явдаг хүмүүсээс холхон явах хэрэгтэй..Хүний амьдралын хожигч нь өөрөө, хохирогч нь өөрөө л байдаг юм..Өрөөлд биш өөртөө л санаа тавьцгаа..

2022.08.07 Соко Солонго” хэмээн бичжээ.

Related Articles

Back to top button