мэдээ
Тамгагүй төр жүжгийг маргааш ЦЭНХЭР ДЭЛГЭЦЭЭР шууд дамжуулна

Маргааш /2022.08.10/ “Тамгагүй төр” жүжиг 100 дахь удаагаа Улсын Драмын Эрдмийн Театрын тайзнаа тоглолтоо хийх юм. 100 дахь тоглолтыг NTV телевиз шууд дамжуулан хүргэхээр болжээ.
Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжгийг “Hero entertainment” продакшны захирал Б.Баатарын найруулгаар, физиклдрам төрлөөр толилуулж байгаа билээ.
Монголын үндэсний сонгодог эл бүтээлийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Соёлын яам, Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр, “Херо” энтертайнмент, “Хувьсал” продакшн хамтран бүтээсэн юм.