Нэрээ нуусан захиа: Сайн байна уу? Ах эгч нараа би одоо 20той юм аа. 18 тай анхны хүүхдээ гаргасан. Одоо хоёрдох хүүхдээ өнөө маргаашдаа гаргах гээд. Гэтэл нөхөр маань аль өмнө жилээс том охиныг минь жоохон байхад намайг хуурч эхэлсэн….

Сайн байна уу? Ах эгч нараа би одоо 20той юм аа. 18 тай анхны хүүхдээ гаргасан одоо хоёрдох хүүхдээ өнөө маргаашдаа гаргах гээд. Гэтэл нөхөр маань аль өмнө жилээс том охиныг минь жоохон байхад намайг хуурч эхэлсэн.
Өөр хүн амьтантай уулзалдаж яваад л бүр тэр охиддоо эхнэргүй хүүхэдгүй гэж хэлсэн байсан. Тэгээд би тэрийг нь мэдээд тэр охинд нь хэлсэн чинь эмэгтэй хүн гэсэндээ намайг бодож манай нөхрөөс харилцаагаа тасалсан юм.
Тэгээд хэсэгтээ гайгүй байж байгаад 2 дахь хүүхдээ олоод бид 2 ярилцаад гаргахаар шийдсэн юм. Гэтэл дахиад л өөр хүүхэнтэй харилцаа үүсгэж эхэлсэн.
Би эхний саруудад хордлого өгөөд тамирдаад эмнэлэгт хэвтэхэд намайг элдвээр хараагаад л надаас сал барь дандаа өвчин ярина муу ёрын хүүхэн гээд л элдвээр их харааж зүхнэ. Би тэгээд тэвчсээр л ирсэн. Өдий хүртэл явсны эцэст нөхрийн цалин орно надаа ямар ч мөнгө өгөхгүй өөртөө зарцуулаад өөнийхөө ах ээжид өгчихдөг.
Тэгээд над руу залгах ч үгүй би л нэг залгаж ярьдаг. Тэгээд л өөр хүүхнүүдэд болохоор 20к 50к 100к өгөөд л. Одоо би төрөх дөхөөд юмаа бэлдье мөнгө өг гэхээр л уурлаад чадахгүй өөрөө мөнгө ол би өгөх албатай юу хэдэн эгч нараараа авхуул бэлдүүл гээд л аягүй хэцүү.
Өдий хүртэл ээжийн 50мянга хүүхдийн 100 мянгаар л өөрийгөө болгож явна даа өлсөх үедээ өлсөөд л хэдэн эгчээсээ амьдралаа нууж явна.
Хадмууд маань туслахгүй юм. Би гэдэг хүн нь нөхрийн халамж хайр сэтгэлээр их дутаж явна. Одоо төрөөд 2 хүүхдээ аваад ээжтэйгээ цуг амьдраад хүүхдээ бор хоолонд оруулаад нь ажил хийгээд явдаг ч юм уу гэж бодох юм аа та нар маань надаа зөвлөгөө өгөөч маш их хэцүү байна