Нэг тасагт төрсөн ядуу эмэгтэй нас бархад торойж үлдсэн хүүг нь ихэрийн өрөөсөн болгосон ээж..
мэдээ

Нэг тасагт төрсөн ядуу эмэгтэй нас бархад торойж үлдсэн хүүг нь ихэрийн өрөөсөн болгосон ээж..

35нидельтэй гэнэт ус гараад төрөх эмнэлэгийнхээ зүг яаран явсан би хэдхэн хоногийн дараа болох итгэмээргүй зүйлтэй нүүр тулахаа мэдээгүй байсан. 2019 онд төрөх эмнэлгийнхээ үүдээр ороод дотуур үзлэг хийлгэтэл 6 хуруу нээгджээ дээшээ төрөх тасагт хүргэ гээд санд мэнд нөхөртөө төрөх болчихлоо юмнуудаа аваад хойноос ирээрэй гээд л утсаар ярьж амжив.

Хоёр дахь хүүхэд дээрээ хайнга ээж болдог юм билээ. Өлгий даавуугаа бараг авч амжаагүй байхдаа ус гараад очиж байгаа нь тэр юм л даа. Анхны хүү дээрээ бараг 7 сар хүрээд л бүх юмаа бэлдчихээд гаргаж тавиад л үнэрлэж үзээд л хараад хөөрч суудаг байсын тэгсэн охин дээрээ юу ч бэлдээгүй тайван явсаар байгаад төрсөн.

Төрөх өрөөнд ганцаараа төрлөө. Өдөр ус гараад очсон би шөнө 03:00 цагт охинтойгоо уулзаж хоёр үрийн ээж боллоо. Маргааш нь вакцинаа хийлгээд охин шарлалттай байна маргааш гаргахгүй гэхээр нь нөхөртөө нэмж юм захичихаад эмнэлгийн коридорт

сууж байтал хөөрхий минь яаж хүн болно доо, хорооноос нь хүн ирсэн үү н ас бар са ны бүртгэл гэх мэт яриа чихэнд сонстоод өөрийн мэдэлгүй алхаагаа зогсоогоод сонсчихлоо. Өчигдөр надтай нэг өдөр амаржсан нэгэн бүсгүй төрөлтийн хүндрэл ц ус алд алтаар амаржсаны дараа бу рх ан болжээ

. Эвий тэр нялх амьтанг сувилагч нар ээлжилж харж асарч багаа гэнэ. Үдээс хойш тэр бяцханы тухай тасгаар нэг ярьж эхлэв.

Ээж нь бүлээс гарсан өнчин охин харж хандах хүнгүй байсан тухай , хамаатны болох хоёр хүн ирээд нярайд өлгий сүү памперс дөхүүлсэн гэхдээ өөрсдөө хэцүүхэн амьдардаг бололтой гээд л. Хорооны ажилтан ээжийнх нь бичиг баримт гээд хөөцөлдөөд ирсэн тухай сонсоод гэнэт нэг л хачин мэдрэмж төрөөд у йл ж орхив Тэр оройжин энэ өрөвдөлтэй бяцхан амьтныг гэртээ аваад харьвал яадаг бол , нөхрийн ажил одоо л жигдэрч саяхан байранд ороод байж өөрөө ямар ч нэмэргүй хэрнээ гэр бүлдээ улам хүнд ачаа нэмчихдэг юм бол уу гээд л эсвэл гэнэт 2 нялх амьтантай гараад очихоор олон хүн баяр хүргээд л сайн үйл хийлээ гээд бүгд сайнаар ерөөх ч юм бол уу гээд л ёстой ус үзээгүй байж хормой шуух гэгчээр юм бодож хонолоо.

Маргааш нь хамгийн сонин нь нөгөө бодол арилчихсан заа эвий амьтан сайн газар очих байлгүй дээ болох л байлгүй гээд байж байтал оройхон хэрд сувилагч нар сүүндээ цадаад хөөрхөн байна хаа очиж эрүүл хөөрхөн хүү юм аа бондойсон бор хүү гээд л ярилцаж байхыг сонсоод бүр санаа амраад заза болох байлгүй дээ гэж бодоод тайван унтав. Маргааш нь охин бид хоёр гарахаар болов. Юмнуудаа нөхөртөө зөөж өгөөд явж байтал нөгөө нярай маань шөнөжн у йл ж хонолоо гээд нярайн сувилагч ярихыг сонсоод бас л хямарчихав. Яанаа гээд л . Очиж огт хараагүй байсан болохоор хармаар санагдаад яваад очив.

Манай охин 2 кг 900 гарсан болохоор бондгор бор хүүгээс хамаагүй жижиг санагдсан анх харахад. Хүү бол 3 кг 300 төрсөн байсан. Тэр жаахан амьтанг өргөж авахад юу нь болохгүй гэж ер нь бодогдоод явчихав. Эмч дээр орж бодлоо ч хэлж үзэв. Эмч төрсөн хүн сэтгэл санаа хөөрөлтэй юу ч шийдэж магадгүй учир сайн бодоод үз мөн шууд өргүүлж болохгүй байхаа хуулийн дагуу төрөл саданд нь хүлээлгэж өгөх эс бөгөөс хороо дүүргээс асрамж нярайн сувилалд хүлээлгэж өгнө гэх мэт хариулт өгөв. Нээрээ ч юу гэж л надад өлгийдөөд за май гээд өгөх вэ дээ гээд бодоод гэртээ харьсан юм.

Гэртээ харьсаны дараа хоёр гурав хонож байтал хүүг зүүдлээд шөнө сэрвэгнээд нэг л тавгүй байлаа. Ингээд би охиныхоо төрсний гэрчилгээг авахаар гарах өдрөө нөхөртөө зориглоод хэлж үзсэн хань маань тэгье ээ өргөөд авья л гэж байна. Өөрөө олон хүүтэй айлд өссөн болохоор хүүд их дуртай байсан нь ч нөлөөлсөн байх. Бид хоёр гурван сар хөөцөлдөж бичиг баримт өргөдөл гэж явсаар хүүгээ албан ёсоор өргөж авав. Нэг дор хоёр нялхтай болсон учраас манайх чинь хэсэгтээ сандралдсан. Бас толгойд бууж байснаас өөр байсан шүү. Гэхдээ хүү маань нэгч ханиад шуухниа хүрээгүй эв эрүүл сав саруул өсөж байна . Охин маань халуурч хааяа шөнө ааш үзүүлнүү гэхээс . Нэг өдөр төрсөн юм болохоор ихэр гэж бодоол ижилхэн хувцаслаад ижилхэн хоёр охин шиг үсийг нь боочихоод л явж байна даа. Хүүгээ надад төөрөлдөж ирсэн ихрийн өрөөсөн юм шүү гэж л дотроо хайрладаг даа.

Танихгүй хүмүүс хүүе ямар хөөрхийн ихэр юм уу , нэг эсийн ихэр байна тэ гэхэд нь баярлаад л явчихна ш дээ. Нээрээ л би ихэр төрүүлсэн юм шиг бараг итгэчихсэн явж байдаг одоо ч. Хүүхэд хүнсээ дагуулаад ирдэг юм аа гээд л буурлууд хэлдэг оргүй үг биш байх өө. Хямралын үе ковид гээд олон газар үүдээ хааж байхад нөхрийн маань ажил ковидгүй юм шиг л хямралд өртөлгүй сайхан жигдэрсэн хэвээр. Ихрүүдийн маань л буян заяа түшиж байна даа гэж үнэнгээсээ бодож сууна даа би. Төрөх тасгаас үрээ тэврээд цэцэг бариад гардаг нь ч бий , өлгийтэй цүнхээ үүрээд гар хоосон харьдаг нь ч байгаа. Нэг л зүйл одоо ч шударга бус санагддаг. Төрсөн ээжид цэцэг шаар бэлэг сэлт эмнэлгийн тасагт байхад нь бүү өгөөсэй.

Тэнд хажууд оронд нь сүү нь ивэлчихсэн хүүхэд нь үгүй болсон , анкваторт байгаа өрөвдөлтэй ээжүүд нөхөр нь хэзээч ирэхгүй өөд болсон ганц бие ээжүүд бас зүгээр л нэг муухай эр хүнээс болоод үрээ ганцаараа сонгосон баатарлаг охид байдаг юм тэд хямардаг юм бас юу ч болоогүй юм шиг царайлах гэж хичээдэг юм. Хайртай үрийнхээ ээжийг гэртээ гараад ирэхэд нь баярлуулаарай талархлаа илэрхийлээрэй гэж л хүсдэг. Би аав боллоо гэсэн цэцэг шаар дүүрэн машины хажуугаар үнэхээр гунигтай аав болохыг огтхон ч хүсээгүй залууг дотроо хүлээсэн залуухан ээж алхаад өнгөрөх вий. За ингээд далавчгүй сахиусан тэнгэрүүд группийн ээжүүддээ зориулсан захиа маань дуусахнэээ. Төгсгөлөө жоохон сонин өөр сэдэврүү хазайчихлаа.

Related Articles

Back to top button