Наад архичин чинь юм гуйхвийдээ гэж чулуу шидэж байсан хүмүүс одоо инээмсэглэн хаалга тогшин орж ирдэг.
мэдээ

Наад архичин чинь юм гуйхвийдээ гэж чулуу шидэж байсан хүмүүс одоо инээмсэглэн хаалга тогшин орж ирдэг.

Хүүхэд байхдаа а рх ины шилээр л тоголдог байлаа. Дүү бид хоёр а рх ины шилэн дээрх үгийг үсэглэн уншиж, тоглох тоглоом байдаггүй учир лонхон дээр нь зураг зураад хооронд нь яриулаад гэрийнхээ мухарт тоглож суудаг байсан.

Манайх ядуу, дээр нь үнэхээр хүнд амьдарч байсан. Би аавыгаа угаасаа л а рх ичин гэж боддог байсан. Тамираа тасартал а рх и уучихсан, гэрийнхээ довжоон дээр шороо тоос бө өлж исөндөө холилдон унтаж байгаа аавыг өргөөд ч дийлэхгүй учир ээжийгээ ажлаа тарж ирэхийг хүлээдэг байсан. Ээж маань сувилагч.

Ядартлаа ажлаа тарж ирээд л аавыг асархад үлдсэн цагаа зарцуулна. Өнөөх айхтар хувцасыг нь энд тэнд нь гарч бөмбөчүүлж байгаад тайлаад гараараа угаана.

Тэр үед их л хэцүүхэн амьдарч байснаа санадаг. Ээжийн цалин буусан өдөр л ундаа чихэр иддэг амттай юм идэх нь бараг мөрөөдөл байсан. Атар талхыг есийн тосонд дүрж иддэг байсан. Хольц нь л тэр.
Мэдээ орох цагаас л аав со гт уу байсан болохоор би аавыгаа өмнө нь ямар ажил хийдэг байсныг огт мэддэггүй байсан. Эмээгийн яриагаар бол аав маань мундаг толгойтой, их сургуулиа улаан дипломтой төгссөн инженер хүн гэсэн.

Машин техникийг нүдээ аниад бараг янзалдаг, мэдэхгүй юм байхгүй мундаг залуу төгсч ирсээн гэдэг байсан. Ээж уг нь зүүн аймгийн хүн. Аавыг дагаад төгсөөд ирэхэд нь хамт нутагт нь ирсэн, тэр жилээ намайг олсон юм билээ.

Нутгийнхан хаа сайгүй машин тэрэг авч унацгааж гангарах болсон үеээс аавын мөнхийн со гт уу байх нь эхэлсэн юм билээ. Хармаандаа нэг шил а рх и өвөртөлсөн хүмүүс манайхаас тасрахгүй. Бүгд ааваар юм хийлгэх л хүсэлтэй. Юмыг нь бүтээж өгөөд, машин тэргийг нь янзалж дуусаад өнөөх а рх ийг нь ёсолж аваад л согт уу гийн амьдрал эхэлсэн юм билээ. А рх и өвөртөлж ирсэн олон хүмүүс хамгийн муухай нь хэзээч цуг а рх ийг нь уухгүй. Ажлаа бүтээчихээд л а рх иа өгчихөөд явцгаана. Тэнэгхэн аав маань тэгээд өнөөх лонхоо тэврээд хашаандаа со гт уу. Ээж үглэнэ у й лна явна гэж айлгана. Хар цагаан дуугүй гэмшиж сууж байгаад л гараад явна аав. Хаа очиж хэзээч а гс ам тавьж ор ил ж ча рл аж байгаагүй. Тамираа тасартал ууч их даг байсан болохоор ч тэр биз.

Тийм болохоор дүү бид хоёр а рх и уусан хүнээс огт айдаггүй байж билээ. Зүгээр л аавтайгаа өнгөрөөж болох байсан, хүүхэд байхдаа хамт тоглож болох байсан тэр гоё цаг хугацааг л алдсан юм шиг санагддаг.
Ээж маань ч адилхан. Аав аг с ан тавьж гэр орноо ай лг аж ичээдэггүй хүн байсан учраас ээж салж яваагүй тэссэн байх. Цомхотголд орж ээж ажлаасаа халагдсан тэр жил аавыг эрүүл дээр нь авч гарав. Би тэгэхэд 6-р ангид сурч байсан. Мөнгө зээлэх санаатай аав найз дээрээ очихоор яваа нь тэр. Би дагачихсан. Мөнгө зээлээд буцахдаа дэлгүүр ороод будаа, сахар энээ тэрээ юм аа авахдаа бас хүүхэд л юм хойно, чихэр жимс багтаачих санаатай өөрөө дагаж яваа нь тэр.

Найзынхаа хаалныг тогшиход эхнэр нь хонхоороо ирж харчихаад байхгүй байхгүй гэж зандран хэлээд ар хи чин чинь манайхыг юу гэж бодсон юм. Байтлаа ар хи ныхаа мөнгийг нэхэж ирдэг болоо шив гэж хэлж билээ. Тэр хүртэл би аавыгаа бусдад дандаа хэрэгтэй юм хийдэг, машин тэрэг бүх л техниктэй холбоотой юмыг нь янзалж өгдөг олон хүний хүндлэл хүлээсэн хүн гэж боддог байсан. Гэтэл миний аав бусдын нүдэнд зүгээр л ар хи чин , гу йлг ачин байсан юм билээ. Дагаж явахдаа л анх удаа мэдэрсэн. Дахиад нэг айлд очсоноо бас санадаг. Гэхдээ тэр өдрөө биш. Нэлээн олон хоногийн дараа бүр махчгүй болсон нэг орой. Аав за юутай вэ хөгшөөн гээд хашаанд нь ороход үргэлж инээд алдан орж ирээд машинаа янзлуулж аваад гардаг зүс таних ах наад гуй лга чин чинь юм нэхэх гэж ирлээ яг байхгүй гээрэй гэж цаашаа хэлэхийг сонссон юм даа.

Ингэж хэлсэнийхээ дараа ч манайд ирж а рх и өгөөд юмаа янзлуулаад гараад л явж байсан. Яг тэр өвөл л ээж хот нүүе гэж үглэх болсон. Дүү бид хоёр бөөн баяр шинэ найзууд шинэ сургуультай болно аав а рх и уухаа больно гээд л. Аав нутгаасаа холдохгүй гээд зөрөөд манайх нүүсэнгүй. Миний санаж байгаагаар ээж жи рэм сэн болж савны гадуурх болоод аав тэр яаралтай хот орсон юм билээ. Дүү бид хоёр эмээ дээр үлдэж байсан. Эмээ маань бэрээ алдах нь гэж а й ж сандарч гүйж яваад ээмгээ зараад мөнгө өгсөн гэдэг юм. Эвий дээ. Тэгээд ээж аав хоёр арван хэд хоноод буцаж ирсэн. Дүү маань яасан гэж би асуухад дараа нь дүүтэй болноо миний охин гээд ээж у йл ж байлаа. Харин сохорсон биш завшив гэгчээр аав ээж хоёр хотод очоод зурагтын тэнд аавын их сургуулийн найзтай тааржээ. Найз нь ангийн онц сурлагатан нөхрийгөө ядарч явааг хараад гэртээ дагуулаад очиж.

Хамт ажилла, манайд ажилла, мэргэжлээ зэврээлээ гээд л үглэж өгсөн юм билээ. Уул уурхайн комданид хүнд машин механизм дээр аав найзынхаа гуйлтаар очлоо. Дүү бид гурав нутагтаа үлдээд аав хорин хэд хоноод бууж ирдэг тэгээд дахиад ээлжээ болохоор явдаг болов. Миний хуруу даран хүлээдэг өдрүүд бол аав ажлаасаа бууж ирэх тэр өдөр байсан. А рх и гэнэт л манай гэр бүлээс алга болов. Итгэж өгөмгүй. Эмээ ээж хоёр магнайгаа хагартал баяртай байв. Унадаг дугуй микроны дээр уяаад хашааныхаа гадаа ажлаасаа бууж ирж байгаа аавыгаа хараад хар хурдаараа уралдан гүйж очиж байгаа дүү бид хоёр. Ингээд л манай амьдрал дээшилсэн. А рх игүй амьдрал шал ондоо. Ээж үргэлж инээмсэглэсэн явна дүү бид хоёр тус тусдаа унадаг дугуйтай .

Аав бууж ирэх бүртээ ямар нэг зүйл гэртээ авчирна. Ээжийн мөрөөдөл угаалгийн машин байлаа. Угаалгийн машинтай болчихоод бүр нээх баяжчихсан юм шиг санагдаж билээ. Өглөө сэрэнгүүтээ угаалгийн машинаа харна байнуу гүү юү шалгана ххэ. Намайг 10-р ангид ордог жил манайх дэлгүүртэй болов. Ээж маань хийх ажилтай болж уйдаж суухгүй боллоо. Аав их олон шагнуулсан. Байгууллагын тэргүүний ажилтан, зам тээврийн яамны жуух гээд л гялалзсөөн. А рхи наас л салсан нь байж болох хамгийн сайхан зүйл байсан юм. Аавыг бууж ирдэг өдрүүдэд манайхаар хүн тасрахаа ч больсон. Өнөөх гу йл гачин гээд хөөж байсан эгч ах хүртэл найз минь гээд ирнэ.

Юм гуйхаар ирлээ байхгүй гээд хэл наад гу йлга чиндаа гэж байсан ах өөрөө үргэлж юм гуйж орж ирнэ. Аав байвал өгөөд л гаргана. Миний мэдэх туранхай бор аав маань сайхан таргалаад царай нь хүртэл цайж / Уг нь ээжтэй танилцахдаа л цагаан залуу байсан юм билээ. А рх инд ороод л хар улаан нүүгэлтсэн юм болсон юм билээ. / А рх и гэдэг зүйл хэдэн айлын амьдралыг самарч хичнээн хүүхэд аавыгаа эрүүл ороод ирээсэй гэж дэвтэр дээрээ бичсэн бол. Ямарч байсан аавыг минь а рх инаас суга татан босгож, эзэмшсэн мэргэжил чадварыг нь үнэлж найз шиг хандсан ахдаа талархаад ханашгүй. Гуй лга чин ар хи чин гэж чичлээд холуур өнгөрч байсан одоо ааваас минь сайн найзгүй болсон тэр хүмүүст ч бас талархая. Өчнөөн олон жил с ог туу нөхрөө тэсэж, хоолгүй хонохдоо тэвчээр нь барагдан бууж өгөөгүй ээждээ талархая. Монголын мянга мянган хүүхэд аавыгаа со гту у биш эрүүл хардаг байгаасай.

Related Articles

Back to top button