Аав ээж 2ыг минь ар гэрийх нь татлаа түтлээ их, боловсрол муу гэж 2 талд сал гэсээр байгаад салгасан
мэдээ

Аав ээж 2ыг минь ар гэрийх нь татлаа түтлээ их, боловсрол муу гэж 2 талд сал гэсээр байгаад салгасан

Би бол салсан ээж аавын хүүхэд. Намайг тавдугаар ангид байхад ээж аав хоёр маань салсан юм. Нэг өглөө сэрэхэд аав бүх хувцасаа үүдэнд бэлдээд тавьчихсан , том том чемодантай ачаа бараагаа өрөөд яг л гарахад бэлэн болсон байсан .

Нүдээ нээнгүүд орны өмнө аав намайг сэрэхийн хүлээгээд сууж байснаа намайг харсанаа хошуугаа унжуулаад аавын охин сэрчихсэн үү. Алив наашаа суу гээд хажуудаа суулгаж байгаад явах гэж байгаагаа хэлсэн.

Салалт гэдэг үгний утгыг сайтар ойлгохгүй би толгой дохиод л аанхан аанхан гээд л сууж байснаа санадаг. Харин миний ээж салж байгаа ч гэсэн халуун хоолтой , цайтай бүр гаргаж өгч байсныг санадаг даа. Одоо бодохоор тэр үед ээж минь ухаантай үйлдэл хийжээ.

Уг нь залуухан л байсан. Тэгсэн ч гэсэн ханилсан ханиа хоолтой үдэж өгч хэрүүл маргаан хийж хаалга савж зайл гэж орилоогүй юмдаг. Би бол аавыгаа хол ажлаар явчихлаа гэж анх ойлгосон . Аавыг гаргаж өгөөд сүүлийн чемоданыг нь хамт зөөлцөж өгөөд орж ирэхдээ ээж уйлчихсан байсан.

Гэхдээ хэн хэн нь өөр хүнтэй суугаагүй . Би дотроо аавыгаа өөр хүнтэй битгий гэрлээсэй гэж залбирдаг байж билээ. Харамлаад л тэгдэг байсан байх.

Ээж бид хоёр төмөр замд , аав яармагт амьдардаг байлаа. Гэхдээ салчихсан ээж аав хоёр маань эцэг эхийн хуралд ээлжилж ирж сууна, ээж аавыг нь дуудах ямар нэг зүйлд хоёулаа ирэх дуртай ер нь нэг тогооноос хоол идэхгүй байгаа хэрнээ салаагүй хүмүүс шиг л харагддаг байсан.

Бүр шинэ оноо гаргахдаа аав бид хоёртой хамт байчаад буцаад явдаг байсан. Сургууль орно намар бүр аав надтай хамт явж хичээлийн хэрэглэл бэлднэ. Найзууд маань ээж аав хоёрыг салсан гэдгийг сонсоод итгэдгүй байсан .

Худлаа яриад бай гээд л. Намайг хайраар ёстой дутааж , хагас өнчин , салалтаас хохирсон хүүхэд шиг хэзээч байлгаагүй юм даа. Та хоёр салчихаад яах гэж баяр болгоноор ингээд зуураллаад уулзаад байдын бэ гэхэд салсан болохоос ээж аав байхаа болиогүй биз дээ гэж ээж ам таглаж байлаа.

Тэр хоёр ар а ар та в илт , ху ур алт, а рх и да рс наас болж салаагүй . Хоёр талын ах дүүс , хадмууд нь үнэхээр тайван байлгаагүй юм гэсэн. Ээжийн талынхан ер нь бол манай эмээ эгч нар аавыг хүргэн хүүгийн хүчийг үзэх ёстой гээд л нэлээн тамласан юм шиг.

Харин аавын талынхан өвөө эмээ ээжийг дорд үздэг байж. Боловсрол муутай ар гэр нь татлаа түтлээ их, байхгүйгээ дуудсан айл гэж ирээд сал сал л гэж зөвлөдөг байсан гэдэг. Хайр сэтгэл байсан ч нэгнийг нь өөрийн талынхан зовоож , доош нь хийж нөгөө талынхан нь өөрийг нь байж суулгахгүй мэрээд , юм нэхээд …

Ингээд л салцгаасан юм билээ. Эцэг эхийн үүргээ нэгч мартаагүй хоёр талд зүтгэсэн тэд минь миний боловсролыг ч мартаагүй. Аан тийн оюутан болсон хойно аав өвдсөн юм. Ээж маань эмнэлэгт аавыг сахиад долоо хоносон.

Бүр аав ша рт аж ү х эх гээд гэртээ босч чадахгүй байна гэж надаас сонсоод бантан хийгээд намайг хүргээд өг гэж л байв. Нэгнээ гэх сэтгэл нь хөрөхгүй хоёр талд их л удаан ганцаардсан байх даа.

Салсан аав ээжээрээ гайхуулах гэсэнгүй. Зүгээр л залуучууд миний үеийнхэн ихэнх нь салж , хаа сайгүй хүүхэдтэй ганц бие ээжүүд энд тэндгүй хүүхдээ нуусан залуухан аавууд өөр нэгэн охинтой болзоонд гүйлдэхийг хараад л бодсон юм.

Салж болноо , хоёр тийш болсон бол дундаа торойж үлдсэн үрээ бүү мартаачээ, хариуцлагаа тэнцүү хуваагаад үүрчих, эвтэй найртай салж байгаач ээ гэж л энэ хүртэл бичлээ. Баярлалаа

Related Articles

Back to top button