О.Хангай аваргын малгайн тэмдэг өөрчлөгджээ
мэдээ

О.Хангай аваргын малгайн тэмдэг өөрчлөгджээ

Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 10 даван түрүүлж Монгол Улсын Аварга цолны болзол хангасан Оргихын Хангай малгайн тэмдэгээ өөрчилжээ.

Түүний малгайн тухайд: Дөрвөн аймгийг илтгэсэн дөрвөн тал, орой дээрх зангидсан сампин нь шавь таван газрыг төлөөлдөг. Улаан залаан дээр тэмдэглэсэн шар тууз тухайн бөхийн амжилтыг илтгэдэг. О.Хангай аваргын залааны урд хэсэгт өргөн шар тууз оруулж өгсөн нь улсын наадамд түрүүлснийг харуулж буй юм.

Харин малгайны урд хэсэгт дөрвөн хүчтэний нэг Хангарьд шувууны дүрс бүхий алтадсан тэмдэг хэтэрхий том байна гэсэн олны шүүмжлэлийг дагуулаад байсан тул ийн өөрчилжээ.

Related Articles

Back to top button