Ээж минь бэр тэгсэнгүй ингэсэнгүй, ийм юмыг ч мэдэхгүй гэж 6 жил үглээд бид 2-ыг салгасандаа

Шинэ жил дөхөөд ирэхээр л сэтгэл түг ши ж, дотроо жоохон ай да с тээнгээ бас тэр өдрийг хүлээдэг. 12 сарын 15 энэ өдөр бидний үр мэндэлсэн. Энэ л өдөр яг хуучны сайхан цаг шиг бид охиныхоо дэргэд хамтдаа сууж инээлддэг. Гэхдээ хоромхон зуур. Маргааш нь хоосон байшиндаа ганцаараа сэрээд ажилдаа явдаг даа.
Ай д ас догдлол дүүрэн 12 сарын 15-г хүлээгээд 6 жил болжээ. Хурдан юм. Ямарч айдасгүй залуу насаараа гоён, хайр сэтгэлээ тунхаглаж явсан залуу насаа дурсая. Яагаад ч юм нэг их хөгширсөн мэт санагдаад байх юм. Уг нь 38 настай залуу ид насан дээрээ яваа юм шиг л санагдах юм. Гэсэн хэдий ч гал халуун залуу нас, хайр дурлал хамаг бүхэн минь 32 насанд минь үлджээ.
Тэндээ ч үлдсэн нь болсон юм. Хөгжимчин охинд дурлачихаад ятга хөгжмийг нь үүрэнгээ хүргэж өгөх нэрийдлээр хамт алхах гэж гоёж гардаг байлаа. Дөнгөж их сургуулиа төгссөн байсан үе. Хамт явахдаа дэмий балай юм яричихгүйн тулд үгийн баялагтай, үйлдэл хурц найзаа чирчихнэ. Тэрний зөвлөгөө миний хувьд сурах бичиг. Найзынхаа бүх л зөвлөгөөг дагасны хүчинд хөгжимчин охинд найз залуу нь гэж хэлэгдэн анх удаа гэрт нь хамт орж ээж аавтайн ч танилцаж байв. Дагаж явж хүргэж өгөх нэрийдлээр 8 сар шогшсоны шагнал. Тас тас инээсэн, хүн явуулж хошигнох дуртай цагаан хоолтон охин. Аавыгаа өвчсөн мэт дуурайсан миний найз охин. Яг л аав нь хошигнож инээж гэртээ суугаагаар төсөөлөгдөм адилхан.
За би чамайг л авч суунаа харж байгаарай би заавал чамтай сууна гэж орцонд нь хэлчихээд уруул дээр нь асуулгүй үнсчихээд доошоо гүйж байлаа. Хэлсэндээ ч хүрсэн. Би түүнийгээ авч суусан. Бид хоёр мөрөөдлийн хуримаа өдөр бүр дүрслэн ярьдаг байсан ч хийж бол чадаагүй зүгээр л хөтлөлцөж очоод гэрлэлтээ батлуулаад орой нь кино үзээд даруухан тэмдэглэж байлаа. Би эхнэрээрээ зүгээр л бахархаж шүдтэг байлаа. Ийм сайхан эмэгтэй намайг тоосон гэж үү гээд хааяа өөрөөсөө асууна. Нүүрээ будаж суухыг нь, хөгжмөө тоглож байхыг нь, ямарч гоёл чимэглэлгүй зүгээр л өмд цамцтай дэлгүүр орчихоод орж ирж байгаа төрхийг нь шүтдэг байлаа.
Гэрлэлтээ батлуулсан тэр даруйдаа бид тусдаа гарав. Аз болж том ахын минь байр аминд оров. Ах гэр бүлээрээ гадаадад учраас бид хоёрт байр савтай болтлоо өөрийн юм шиг амьдрах боломж олдсон юм.
Тусдаа гарсан мөч бол ярих юмгүй сайхан. Тог цахилгаан, хөргөгч хүнс, унаа тэрэгнийхээ мөнгийг хамт бодоод сууж байх нь шинэхэн хосуудын жаргал юм билээ. Төрөл төрөгсдөө муулах нь хаашаа юм гэхдээ миний хайр, миний гэргий хадмын хайр хүртэж чадаагүй ээ. Ээж маань өөрөөч мэдэлгүй их төвөг болсон. Гараа хайрлаад хүнд ажил ч хийдэггүй эхнэрт минь их хат уур хсан. Уг нь заавал манай эхнэр тэр ажлыг хийхгүй бол болохоо байчаад байсан юм бол огт байгаагүй хэн ч хийчиж болох зүйлүүд байсан.
Төрийн албан хаагч эгч ах хоёр маань ойрхон хүүхэдтэй болсон нь бидэнд нөлөөлнө гэж санаагүй. Хоёр хүүхдийг нь бид хоёр өдрийн цагаар гэртээ авч харах үүрэгтэй болов. Ээжийн даалгавар. Эхнэр маань хайраа чи ажлаа хийж байсан дээрээ би түр амралт авья би бас жаахан амраадхая далимаар нь гэж хэлсэн ч үнэхээр амармаар санагдаагүй зүгээр л намайг бодоод тэгсэн нь илт л байсан тухайн үед. Жил л харсан байх манай хоёр үеэлийг бид хоёр. Ашгүй тэд цэцэрлэгт орцгоов. Гэтэл араас нь ээж хамаатны оюутан дүүг манайхруу илгээв. Шинэ оюутан оюутны байранд хэцүү танайх байлга гэж зарлигдав. Яаж үгүй гэх билээ. За ядаж жаахан хүүхэд биш юм даа өөрийгөө болгочихно гэж бодсон ч үгүй байж. Романтиклах хамтдаа орой бүр нэгэндээ эрхлэх нь багаслаа. Уг нь ажлаа тараад л гэртээ шууд ирдэг байлаа би. Гэхдээ л эхнэр маань уйтгартай байх болов.
Анзаараад байхнээ манай талынхан л амьдралд орооцолдож, алба юм шиг төвөг болохдоо гаргууд сайн бололтой. Эхнэрийн маань аав ээж тийм биш байлаа. Бид хоёрыг дуудах нь зөвхөн ирж хоол ид миний хүүхдүүд л гэнэ. Тэрнээс биш иймч юм болохгүй байна та хоёр тэгээд өг гэх мэт үг гаргаж байсангүй. Хэлсэн бол би нүүр бардам хадам аавдаа туслахсан. Даанч тэд дэндүү биеэ даасан тайван хүмүүс байж.
Харин манайхан хэцүү. Ахын байранд байгаа болохоор тийм байсан уу манайхаар манайхан л шаваастай. Ээжийн даалгавар үүрэг мундахгүй. Эсвэл ээж маань надад илүү найддаг байсных уу бүү мэд.
Байж байгаад л тэр ахынхаа тийм юманд яваад өг, одоо өөдөөс нь тосоод гар, тэр эгч нь хөдөөнөөс ирж байгаа танайд хэд хононо очоод ав.
Сүүлдээ би залхаад ээждээ уу рла ад хэдэн үг хэлсэн нь байдал улам дордуулав. Эхнэрийнхээ үгээр зааж өгсөн үгийг нь ирж хэллээ гээд сүржин юм болж тангараг тасрах дээрээ тулав. Бүр намайг хийморь ийг маань дуудуулна гэнэ үү лам бөөгөөр явсан сураг гарав. Миний хийморь хаачив л гэж дээ.
Сүүлдээ хайртай хүндээ өөрөө хүсээгүй ч ямар их төвөг болж, тайван амгалан байлгаж чадахгүй байгаадаа үргэлж бух имд аж явах болсоон. Эхнэр маань юу ч гэж хэлдэггүй байлаа. Цагаахан, итгэмтгий, алиа хошин зантай учраас яаж ийгээд л чимээгүй даваад гардаг байсан байх. Гэрлэлтээ батлуулсан ойн өдрөө бид хоёр эхний 4 жил огт тэмдэглэж чадаагүй байсан.
Тэр өдрийнхөө өглөө нэгнийгээ үнсэж ажилдаа яваад л орой нь цэцэг өгөөд л болоо. Эхний жил хүүхэд харж таарсан за тэрч яахав туршлага боло биз, дараа жил оюутан дүү ирээд ээжийн зарлигаар яг тэр өдөр ээж нэг даалгавар өгч таараад гэх мэт одоо ингээд бичсэн үнэхээр л бид хоёр дамжин өнгөрөх өртөөн дээр амьдарч байгаа мэт манайхны дуу чимээнд эхний 5 жилээ өнгөрөөж. Гэр бүлээ муу хэлмээргүй байгаач үнэхээр манай талынхан хэцүү хүмүүс байсан. Яаж ийгээд хүнд төвөг удах дуртай, үүнийгээ огт анзаардаггүй бүдүүлэгдүү нэг айл байж. 6 дахь жил дээрээ би байраа авсан. Ёстой тэгж л нэг нар гарсан даа. Хамтдаа гэртээ хоёулхнаа яг гоё миний бодсон шиг. Ингээд бид аав ээж болох болсоноо мэдсэн. Бөөн баяр. Миний үр тачигнасан хүйтэн өвлийн гэрэл гэгээ болж мэндэлсэн. Аав хүн болжээ.
Эхнэрээ дагуулаад хадам ээж дээрээ 3 сар амьдрав. Эмэгтэй хүн төрсөн гэртээ тэнхэрдэг гээд бид хоёр охиноо аваад ээж дээрээ 3 сар байхдаа ёстой л аз жаргалтай 3 сар боллоо. За тэгээд удалгүй манай ээж ач охиноо өөрөө харалцана туслана гээд хүрээд ирэв. Ойлгож байгаа биздээ туслах сэтгэл нь сайхан ч ихэнхдээ ус болдог гэдгийг. Орой тараад ирэх бүрт нэг үглэх юмтай болоод сууж байна. Бэр тэгсэнгүй ингэсэнгүй, ийм амархан юмыг ч мэдэхгүй байна гэж муйхарлана. Ээжээ больчих л доо хүү нь хайртай хүнтэйгээ сайхан тайван баймаар байна ш дээ тан дээр амралтын өдрөөрөө гурвуулаа бужигнаад оччихдог, хоол цайгаа хувааж уучихдаг, хэцүү хүнд үед хамтдаа нийлээд босгочихдог тийм л баймаар байна шүү дээ яагаад цугтаа зууралдаад зунгаараллаад байгаа юм бэ та бас амар л даа гэж хэлээд нэмэр болоогүй ээ.
7 жилийн турш миний сэтгэлийг бодож надад л найдсан эхнэр маань уу рл aж хааяа хааяадаа огцом ширүүн үг хэлж тэсэхээ байж эхэлсэн. Аргачгүй биз. Би ч тэгэх байсан бүр эрт тэгэх байсан байх. Гэр бүл са ла хад ихэнхдээ араар та ви лт, хуу р алт а рх и д ар с нөлөөлдөг байх харин надад буруутгах аргагүй бас нүүр буруулж болохгүй ээжээс маань болоод бид салсан юм. Охин минь 2 хон настай байсан. Хамгийн их салахад нөлөөлсөн зүйл ээжийн яаж бодож олохоороо тийм шийдвэр гаргасан юм бүү мэд манай байрыг зараад бид гурвыг хашаандаа хамт байшин бариад амьдар гэсэн шийдвэр. Хүү ач хоёроосоо хол байхаар даралт ихсээд , шөнө нойргүй хэцүү байгаа гэсэн шалтгаанаар. Бодоод үзэхэд хайртай охиноо надад өгч явуулчаад нэг ч удаа бидэнтэй хутгалдаж, амьдрал заагаагүй хадам аав ээж хоёроосоо ичиж байлаа.
Үнэндээ л. Эхнэр маань хоёулаа салсан нь дээр байхаа гэж хэлсэн. Хамтдаа гадагшаа гарья зүгээр тэндээ бүгчие ирэхчгүй амар тэгээд сайхан амьдарцгаая яаж ийгээд явцгаая гэхэд минь хань минь хүлээж авсангүй.
Ингээд бид ямарч хэрүүл мар га ан нус ну ли мс болоогүй зүгээр л хийх ёстой юмаа хийж байгаа мэт гэрлэлтээ цуц луу лсан. Миний хөгжимчин эрх танхил гэргийгийн гар гэрлэлтээ цуц луу лдаг тэр өдөр ямар их эвэршиж мойнийж өнгө алдсаныг харсан даа би. Би нэгч удаа муухай үгээр хэмэлж а рх и дар с анд толгойгоо мэдүүлж түүнийгээ зовоосонгүй гэсэн ч аз жаргалгүй амьдруулж дээ. Охиноо хүссэн үедээ очиж авч ямарч хэрүүл мар га ангүй сал а лт болсон. Охиноо санавал гүйж очоод аваад ирнэ. Хүргээд өгнө. Харин төрсөн өдрийг нь бид гурав хамтдаа яг нэг гэр бүл шиг цуг байж тэмдэглэдэг. Жил бүрийн 12 сарын 15 нд.
Зургаан жил болчихсон байх юм. Өнгөрсөн жил өв чи н зовлон ихтэй бид гурав манайд хамт тэмдэглэсэн. Харин энэ жил гурвуулаа биш дөрвүүлээ тэмдэглэв. Тэр маань хайртай хүнтэй болжээ. Сайн ч хүн юм. Ресторан дүүрэн тас тас инээсэн нэг л эмэгтэй байсан нь охины маань ээж. Үнэхээр тэр инээдийг мартсан байжээ. Ийм л сайхан хүн байсныг би. Аз жаргалтай амьдрах нь дээ тэр маань. Инээдийг нь эргүүлж авчирсан тэр хүнд атаархсангүй ээ зүгээр л баярлав. Ийм жаргалтай байгааг чинь хараагүй их уджээ. Цаг нь болсоон. Одоо чи минь жаргах эрхтэй. Миний хөгжимчин бүсгүй минь.