Охиныг минь өргөж авсан хүмүүсийг нууцаар follow хийж хаяа охиноо хардаг. Охин минь одоо 12 настай

Би зүгээр л өнөөг хүртэл хэнд ч хэлж ярьж байгаагүй нууцаа энд бичиж өөрийгөө тайвшруулах гэсэн юм аа.
Би одоо 34 настай 2 хүүгийн ээж . Нөхөр хүүхдүүдтэйгээ амьдардаг. Манай амьдрал бол яах вэ энгийн дундаж гэр бүл.
Их сайн хүнтэй учирсан болохоор нөхөртөө эрхэлж нөхрийгөө 3 хүүхэдтэй мэт байлгадаг нэгэн ээж. Нөхөр маань ном их уншдаг бас их хуучинсаг үзэлтэй хүн учраас гэр амьтай , 2 хүүдээ бүх цаг заваа зориулдаг маш сайн аав.
Харин энэ амьдрал биш өмнөх амьдрал өнгөрсөн нэг түүхээ сөхөөд энд бичиж үлдээе гэж бодсоор их уджээ. Хөдөөний охин л доо би. Анх оюутан болоод л хотод хөл тавьж үзсэн. Сумандаа их даруухан , хичээл номоо хийгээд л секцэндээ л явдаг тамирчин охин байсан учраас 10 жилдээ хүнтэй үерхэж ч үзэлгүй оюутан болсон .
Хотод ирээд оюутны байранд багтаагүй учраас айлын хажуу өрөө хамаатны эгчтэйгээ хамт түрээсэлж анх амьдарч эхэлсэн . Хамаатны эгч маань төгсөх күрс байсан үе. Би шинэхэн оюутан 19хэн настай годгор охин худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуульд орлоо.
Өвлийн амралт эхлэх гэж байсан үе . Автобусанд явж байгаад нэг суудалд зэрэгцээд суусан үеийн хүүтэй санамсаргүй танилцав. Гар утастай болоод удаагүй байсан болохоор утасныхаа дууг хааж чадахгүй вибратар дээр нь тавих гээд утсаа оролдоод сууж байтал тэр хүү утсаа мэдэхгүй байгаа юм уу. Алив дээ гээд авсан юм. zte гэдэг билүү дээ шар дэлгэцтэй товчлууртай утас .
Дууг нь хаагаад л өгчих гээд өгчихөөд нэг их юм бодолгүй сууж байтал тэр болчихлоо гээд өгсөн юм. Автобусны буудал маань болж би ч буусан . Харин буунгуут утсанд мессэж ирсэн нь Дугаарыг нь авчихлаа . Уучлаарай . Хааяа мессеж чичиж болох уу гээд автобусанд байсан хүүгээс ирэв.
Бараг л анх удаа эрэгтэй хүнтэй утсаар мессэж бичиж , элдвийг бичиж өөрийнхөө тухай ярьж хөөрч зугаатай байх болсоноор би тэр хүүд татагдаж тэр өдөр царайг нь сайн хардаг байж дээ гэж бодох болсон.
Бид хоёр маш их мессэж бичнэ. Хоногийн зээл авч байгаад тасралтгүй мессэж бичнэ.
Уулзах тухай харин огт бичдэггүй байсан юм. Надтай яг чацуу 1р күрс гэдэг нь бүүр ч их таалагдав. Хавар хичээл сургууль тартал мессэж бичиж байгаад намайг нутаг буцахаас өмнө уулзаж хүүхдийн парк оров. Туршлага байхгүй өмнө нь эрэгтэй хүнтэй алхаад болзож байгаагүй болохоор өөрийнхөөрөө байж чадахгүй санаа зовж ичиж улайж арай хийн болзоогоо дуусгаад удалгүй би сумруугаа явлаа.
Манай суманд сүлжээ ороогүй учраас очоод холбоо тасрав. 8сарын сүүлээр хотод хичээлдээ ирэхдээ л утсаа цэнэглэж асаагаад маш их гайхаж баярлаж билээ. Холбоогүй холбогдох боломжгүй надруу тэр өдөр бүр мессэж бичиж ганцаараа баахан ярьж байгаа мэт гоё гоё зүйлс бичиж үлдээсэн байлаа.
Би дотроо бид хоёр яг тохирох байх даа , хэзээч салахгүй гоё хосууд болох гээд байх шиг , заяаны ханиа олчихсон ч юм шиг бодож эхэлсэн. Ингээд тэр намраас ойр ойрхон уулзаж үерхэх үү гэсэн мессэж хүртэл авч үзсэнээр би анх удаа найз залуутай боллоо.
Хичээл тарахад сургуулийн гадаа ирчихсэн хүлээж байна , арслантай гүүр даваад л хөтлөлцөөд алхана, ихэндээ ирээдүйгээ ярьдаг байсан. Тэгнэ ингэнэ хоёулаа ийм болно шүү гээд л. Энэ бол хайр байсан . Миний хувьд. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй юм шиг л санагддаг болсон .
Яваандаа би улам л дассаар , нэрийг нь сонсох бүрт л ичингүйрнэ , гадаа ирчихлээ гэхэд нь зүрх түг түг цохилно, мессэж бүрийг нь тоолно устгалгүй хадгална утсан дээр дүүрэхээр нь хамгийн гоё мессэжүүдийг нь хадгалаад үлдсэнг нь устгана. Хүйтэн өдөр орцонд сууж уулзана. Сүүлдээ байнга л хамт баймаар санагдаад анхны хайр их хүчтэй тусч билээ.
Хамт амьдардаг эгч маань төгссөн учир өвөл нь би ганцаараа үлдэв. Одоо л хамт байх ихэнх цагаа цуг өнгөрөөх боломж гарсан . Найз охиныдоо байна гээд ихэнхдээ надтай байдаг болов. Хааяа харьдаг. Би тэр үед тэр хүнл байвал болоо гэчихсэн бусдыг бол огт боддоггүй тэрнийг хаана амьдардаг аль байшин гэдгийг ч асуудаггүй байлаа.
Ямарч байсан төмөр замд гээд нэг зааж байсныг нь санаж байв. Би гэрийнхэндээ хэлж найз залуутай болсон гэдгээ дуулгая гэж бодож байсан үед бие маань нэг л биш болсоныг мэдрэх боллоо. Тест аваад зааврыг нь сайн уншиж байгаад үзтэл 2 зураас гарлаа.
Хайртай хүнтэйгээ хамт байгаа хэдий ч үнэхээр их айж , ичиж санаа зовов. Орой нь мессежээр хэлсэн нь дээр санагдаад гэртээ харьсан хойно нь би ээж болох юм шиг байна гэж бичлээ. Хариу ирсэнгүй. Тэр шөнө ч … Би шөнөжин хариу хүлээж яагаад бичихгүй залгахгүй байгаан бол арай гээд зугтаачихвал яанаа надаас гээд л шөнөжин унтаж чадалгүй өглөө болголоо.
Сургууль дээр тэр тарах үед ирчихсэн 1 давхарт сууж байхыг хараад баярлаад гүйгээд очив. Өчигдөр яагаад тийм зүйл бичиж байгаан , яагаад тоглоом шоглоом хийж байгаан гэхэд нь үгүй ээ энэ хардаа гээд тестее үзүүлэхэд хоёулаа яаж аав ээж болох вэ дээ , дөнгөж 2р күрс , би бэлэн биш байна гэсэн нь намайг у йлу улж орхисон.
Хайртай гээ биз дээ гэхэд минь хайртай гэхдээ хүүхэдтэй болох болоогүй шүү дээ би жоохон бодож байгаад мессэж бичнээ за гээд үнсчихээд яваад өгсөн юм. Тэр өдрөөс хойш уй лс аар 7 8 хонов. Одоо яанаа гэсэн л бодол толгойд эргэлдээд.
Харин нэг орой тэр залгаад хоёулаа салсан нь дээр юм шиг байнаа , уучлаарай би аав болох эрт байна өөрөө хүүхэд байж , тийм болохоор ав ахуу лсан нь дээрээ э мнэ лэгт очих өдрөө хэлээрэй би яваад очьё гэсэн юм.
Ингээд дуусчээ. Анхны хайр анхны бүхэн минь. Би авахуулахаар шийдсэн . Эмнэлэг ч оллоо. У йла н байж э мнэл эгт уулзахаар тохиров. Харин тэр ирээгүй . Би хүлээж суусаар. Гэрлүүгээ буцаж явахдаа төрүүлнээ ер нь гэсэн бодол орж ирсэн юм. Хүүхдээ гаргачихвал хүнд хэцүүг даваад бие биенээ ойлгоно , ээж ааваасаа ч айлгүй хэлэх зориг орно гэж бодоод шийдсэн дээ.
Гаргахаар боллоо гэж бичихэд минь хариу ирсэнгүй. Миний төрөх хугацаа 10сар гэлээ. Би ээж аавдаа хэлэхгүй ажил хийж байна зун харихгүй ээ гэж хэлэхээр шийдсэн. Тэр 2 маань тэгээ ажил хийж хувцасныхаа мөнгийг олдоо миний охин гэж хүлээж авав.
Жирэмсний хугацаандаа яг ганцаараа байсан даа. Хяналтанд ч оролгүй 6сар хүртэл нь явсан . Хайртай хүн маань мессэж уншдаг ч хариу бичдэггүй замаа хөөлөө. Би дотроо найдсаар. Төрүүлчихвэл эргээд ирнэ намайг өрөвдөнө хайртай юм чинь одоо бол цочирдоод л ингэж намайг гомдоосон байх гээ л.
Хажуу өрөөг нь түрээслэж байсан айл маань жирэмсний сүүлийн саруудад их халамж үзүүлсэн. Гэрийн эзэгтэй нь эгчийн дүү ээж аавдаа хэлээ ирүүл үнэнээ хэл гэдэг байв. Харин гэрийн эзэн ах нэг өглөө миний дүү хүүхдээ бидэнд өргүүлээч ах эгч хоёр нь ёс төртэй гуйж авья учрах ёстой болоод л чи манайд өрөө түрээсэлж ирсэн байх гэсэн нь намайг бодож болохгүй зүйлээ бодоход хүргэсэн .
Би хайртай хүн дээрээ очиж уулзахаар бүр ээж аавд нь өөрөө хэлэхээр шийдээд хайж очсон. Байр тоотыг нь ч мэдсэн. Тэр айл намайг ёстой мэдэхгүй юм даа , өөрсдөө хүүхэд байж хүүхэдтэй болж болохгүй , ёстой яаж чадахгүй юм бна уучлаарай гээд боловсон зайл гэдэг үгээр гаргасан .
Хайртай л гэж бодож явж. Ингээд гаргасан шийдвэр маань дахин өөрчлөгдөж би хүүхдээ өргүүлэхээр шийдлээ. Айлынхаа ах эгч хоёрт хүүхдээ төрөхөөр ёс тортой өргүүлэхээр болж бүх зүйл болж өнгөрсөн. Ээж маань зөн совингоороо үе үе залгаж миний охин өвдөөгүй биз гэртээ ирэх юм уу , хичээл ортол хэд хоног ч гэсэн агаарт байхгүй юм уу гэж гуйх болов.
21насандаа 9р сарын 12 өдөр би амаржиж охинтой болсон . Хүмүүс хүүхдээ төрөх орон дээрээ хараад у йлд аг гэдэг. Би тэгээгүй. Маш их хямарч гундаж эмзэг болсон байсан учраас хүүхдээ тэвэрмээргүй санагдаж байсан. Ах эгч 2 эмнэлгээс гаргаж намайг 2 сар шөл цайгаар таслалгүй асарч өгсөн.
Хичээл орчихоод 3 4 сар өнгөрч байхад би сургуульдаа очоогүйг ээж аав мэдэв. Энэ жил чөлөө авчихлаа гэж хэлээд загнуулаад яаралтай гэртээ ир чөлөө авсан юм бол гэртээ ир гэснээр би төрүүлсэн охиноо айлд өргүүлж үлдээгээд нутаг буцсан.
Ээж аав маань малчин хүмүүс хотруу бараг л ирдэггүй байсан болохоор ажил хийж байгаад ирлээ гэсэн охиндоо итгэсэн. Жилийн чөлөө авсандаа хэсэг загнуулж байгаад аяндаа мартав. Ээж аавдаа мэдэгдэхгүй гэрийнхээ хойно гарч суугаад ү хт лээ у й лдаг байлаа.
Саяхан л би төрсөн гэтэл одоо энд юуч болоогүй юм шиг сууж байгаа гэхээр ай м шигтай санагдаж буруу зүйл хийсэн мэт шаналж явсаар . Тэр хүнд охинтой болсон . Баярлалаа гэсэн мессэж бичиж явуулсан ч хүүхдээ өргүүлсэнээ огт хэлээгүй. Хариу угаасаа ирээгүй.
Ээж аавдаа мэдэгдчихвий , аав ээжийгээ санааг зовоож биеийг нь өвтгөхвий гэж үргэлж а йда стай явсан эхний жил . Цаг хугацаа ү хли йг хүртэл мартуулдаг юм болохоор аажмаар би хэвийн болж сургуульдаа ч орсон. Охиныг маань өргөж авсан хоёр тэндээ байгаа маш сайхан хайрлаж байгааг мэдсэн цагаас хүнд буян болж хүн өгсөн гэж бодож явья даа гэж тайвширсан.
Сургуулиа төгсөж ажилд ороод гэр бүл зохиох төлөвлөгөө огт байхгүй явсаар 4 жилийн өмнө нөхөртэйгээ сууж гэрлэлтээ батлуулсан. Жил дараалан 2 хөөрхөн хүү мэндэлсэн. Хэн ч харсан ажил амьдрал нь цэгцэрсэн тайван амгалан гэрбүлийн эзэгтэй харагддаг ч дотроо үргэлж хайрандаа сохроод өөрийгөө гаргуунд гаргасан тэр оюутан насны маань үе үргэлж бодогддог.
Охин маань 12 нас хүрсэн байна лээ. Бүжгийн тэмцээнд цахимаар оролцож бичлэгээ тавьсан байсан. Би өргөж авсан тэр хоёр хүний сошиал хаягийг чимээгүй дагадаг зүгээр л хааяа орж хардаг юм. Харамсдаггүй ээ маш сайхан гэр бүлд хүн өгсөн учраас. Харин охины маань аав гэр бүлтэй болсон байхаа өдийд 2 3 хүүхэдтэй болсон байлгүй. Хайж үзсэн ч олдоогүй .
Олдоогүй нь оносон юм. Уг нь гурван хүүхэдтэй гэж хэлж үзмээр санагдаад л байдаг юм. Хэндээ хэлэх вэ дээ нууц болгож хав дараад юу ч болоогүй мэт одоог хүртэл амьдарсан хүн чинь. Нууцалсан захиа учраас наснаас өөр тодорхой мэдээлэл бичилгүй ингээд дуусгая даа.
Дотор үнэхээр цэлмээд ирэх шиг онгойчих шиг л боллоо. Нийтлэгдчихвэл коммент уншиж чадахгүй байхаа юу бичсэн байгаа бол гэж а й ж байна. Зүгээр л дотроо онгойлгох зорилгоор энд захиагаа үлдээхээр бичлээ.