Мисс Б.Бадамцэцэг: Дахин эрэгтэй хүүхэд өргөж авахгүй ээ, баярлалаа
News

Мисс Б.Бадамцэцэг: Дахин эрэгтэй хүүхэд өргөж авахгүй ээ, баярлалаа

“Хэцүү анги” киноны Гэрэлээгийн дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, мисс, эмч Б.Бадамцэцэгийг танихгүй хүн ховор. Уран бүтээл болон эмчийн ажлынхаа хажуугаар гэрийн эзэгтэй, хоёр хүүхдийн ээжийн үүргийг авч яваа ганц бие өнөө цагийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэгэн төлөөлөл билээ.

Тэрбээр өнгөрсөн намар нөхрөөсөө салснаа албан ёсоор зарлаж, эрх чөлөөтэй нэгэн болсноо илэрхийлсэн байдаг. Тэгвэл тэрбээр дахин гэрлэх бодолгүй гэнэ шүү.


Энэ тухайгаа өөрийн цахим хуудаснаа “Өө, дахиад эрэгтэй хүүхэд өргөж авахгүй ээ, баярлалаа” хэмээн онцолжээ. Мөн түүний экс нөхөр охинтой болзож буй талаар, экс хадам эгч нь бусдад муулаад явж буй талаар сэтгэгдэлээ бичихдээ

“Тэр хүн ч гэсэн жаргах эрхтэй. Надад ямар ч хамаагүй ээ, тэр хүмүүсийн үйлдэл. Гэхдээ намайг ингээд янз бүрээр яриад явж байна гэдэгт бол итгэхгүй байна. Угаасаа шалдар булдар хов жив яриад явж байдаг хүн биш байгаа” хэмээжээ.

Related Articles

Back to top button