С.Жaвxлaн: Эхнэр нь заагаад хоол хийдэг нэвтрүүлэг хийхээр, жалгаар нэг хаядаг арьс нэхийгээ элдээд эд хийхийг зааж өг
мэдээ

С.Жaвxлaн: Эхнэр нь заагаад хоол хийдэг нэвтрүүлэг хийхээр, жалгаар нэг хаядаг арьс нэхийгээ элдээд эд хийхийг зааж өг

Гишүүний суудлаас буусан даруйдаа цэнгэлдэхийг тойруулж, дуугаа дуулсан нь ёстой л түмэн олныг баясгаж, цангааг нь тайлах шиг болсон УИХ-н гишүүн асан Жавхлан.

Одоо ч эхнэртэйгээ цуг үндэсний дээлээр госж, ахуйн уламжлалаа хадгалж, зан заншлын дагуу амьдардаг тэрээр “Эхнэрийн заавраар” нэвтрүүлгийг шүүмжлээд авав.


Учир нь тус нэвтрүүлгийн зүгээс С.Жавхланг эхнэртэйгээ хамтран оролцох санал тавьсанд гишүүн асан уурсаж, татгалзжээ.


Тэрээр “Эхнэр нь заагаад хоол хийдэг нэвтрүүлэг наадмын дугаар гээд ярилаа: Алийн болгон дандаа хоол хийх вэ? Одоо наадахаа өөрчлөөд хүрз бариад ажил хийдэг, хогоо цэвэрлэдэг, бодитой үр бүтээлтэй нийхэмд зөв уриалга үлгэр дууриалал болдог нэвтрүүлэг хийцгээ гэлээ!


Зөв үү? Жалгаар нэг хаядаг арьс нэхийгээ ч болтугай элдээд эд хийхийг нь заагаад өгдөг, бүтээлч үлгэр жишээ хүмүүсийг гаргадаг зурагт энэ дэнж дээр нэг ч алга…” хэмээн цахим хуудастаа бичжээ.

Related Articles

Back to top button