Ус алдчихсан чинь доод айл манайхыг засч өг гээд салдаггүй ээ! Яах вэ?
мэдээ

Ус алдчихсан чинь доод айл манайхыг засч өг гээд салдаггүй ээ! Яах вэ?

Нэгэн иргэн өөрт нь тохиолдсон явдлын талаар бичиж улмаар хуулийн зөвлөгөө авахыг хүсчээ.

“Байраа суллаад зуслан гарсан байв. Гэтэл өчигдөр хотын байранд ус алдав аа. Цамбагаравт ажил дээрээ бсан би дуудлага авмагцаа нэг минут ч сааталгүй гарав. Гэмтлийн эмнэлгийн урд зам хаалттайгаас 1ба 3-4-р хорооллын заагт түгжрэл ихтэй бсан тул доод айлтайгаа “Хаалгыг нь эвдэлгүй цоожоо эвдээд орох арга бна уу” гэж ярингаа явсаар ямар ч байсан 20 минутын дараа Баянбүрдэд гэртээ оччихсон, усаа хаалгачихсан, шалаарх усаа шавхаж зогссон бгаа юм.

Сантехникч нь

-Танайх чинь яасан сөнөчихсөн байр вэ, нэг дуудлагаар ирээд таван айлд ус хаалаа гэж шогшроод гарсан. Орцондоо 12 айлтайгийн нэг маань шинэ айл бололтой, орцны ус шавхаж зогссон надаас

-Танай ус яаж ирж бна? Айййймр халуун айймр даралттай бна, энэ нэг л биш ээ гэчихсэн явж байв…

Ийм байхад манай доод айл

-Бид зүв зүгээр бж бгаад хохирчихлоо, манайхыг засаж өг гээд салдаггүй ээ. Нийтийн байранд амьдрахад ус алдалтаас үүдэлтэй хохирол хэнд боловч тохиож л байдаг, тэр болгонд хохирлыг хэн нэгэнд үүрүүлэх байтугай даатгалд хандаж “адгийн зарга 10хоног”-оор чирэгдэх цаг зав хомс, өөрсдөө үүрч өнгөрүүлсээр ирсэн тул хөөцөлдөж үзээгүй.

Манайхыг “зуслан гарсан бж ослын хаалтаа хаагаагүй бсан” гэж буруутгаж бгаа юм бх.

Манай гэмтлийн тухайд, ванны өрөөний цэвэр усны хоолой холбоосоороо зад аваад салчихсан, маааш их даралттай ус богино хугацаанд ихээр шүршсэн бгаа юм. Өгөршиж муудсан сантехниктэй байгаад, удаан хугацаанд гоожсоор доод айл руу орчихсон бол манайх буруудна гэхсэн, гэтэл тийм биш. Жилийн өмнө шинэ тоолуурууд тавигдсан, өгөршиж муудсан зүйл огт үгүй, гялтайсан гялтайсан холбоосууд.

Зад заргалдаад, хаяж болох ч доод айлаа өрөвдөөд, хараал зүхлээс нь бэргээд…

Энэ тохиолдолд яавал дээрийг зөвлөөд өгнө үү. Үнэ төлбөртэй албан ёсны үйлчилгээ бол хүсээгүй тул эгэл ард түмэн минь амьдралын хар ухаанаар санал бодлоо, туршлагаа хуваалцаж туслаарай. Бүгдэд нь баярлалаа.

Жич: Доод айлын ванны өрөөний таазны зургийг оруулав. Залгаа өрөөний тааз бас энд тэндгүй гоожиж шохой ховхорсон.” хэмээн бичжээ.

Харин бусад иргэдийн хувьд дараах зөвлөгөөг өгсөн байна.

“Цаанаасаа даралттай ус ирэхийг мэдээгүй СӨХ-ийн чинь буруу шүү дээ. Хэдэн цагт ямар үед юу яах ёстой гэдгээ өдөр бүр мэдэж байх ёстой. СӨХ ажлаа хийгээгүйн улмаас болж байна шүү дээ. Давхар чанар муутай материалаар хийсэн болоод өндөр даралтаа дийлэхгүй зад үсэрсэн байна. Бас нэг асуудал шүү” гэжээ.

Мөн “Даатгалаар шийдсэн нь дээр. Орон сууцнаасаа дээрх шалтгаанаар ус алдсан гэсэн албан бичиг аваад хурдан хөөцөлдөөрэй. Бас даатгалын гэрээ, сүүлийн хэдэн сар төлсөн баримтаа аваад очдог юм билээ”.

“Танай гэрээс ус алдсан тул засч өгөх л хэрэгтэй дээ. Өөрийн чинь дээд айл танайхыг ийм болгосон бол хэцүү биздээ. Хол юманд хэд хоногоор явахаар бол усаа бүр хаачихаад явдаг даа.”

Related Articles

Back to top button