Дуучин Ч.Цэлмүүн найзууд дундаасаа хоёр дахь амьдралаа олжээ

Universe Best Songs тэмцээний анхны ялагч дуучин Ч.Цэлмүүн урлагийнхан дундаа боловсрол өндөртэй нэгэн. Түүнийг уншигчид “Зүрхэнд гэрэлтэх од” болон “Ээжийн дайсан” кинонд тоглосноор нь илүүтэй мэдэх биз ээ.

Тэрбээр Н.Алтанхайрхан гэх залуутай нижгэр хурим хийж байсан удаатай. АНУ-д боловсрол эзэмшсэн, чинээлэг айлын ганц хүүтэй суусан ч тэдний амьдрал удаан үргэлжлээгүй хоёр тийш болцгоосон.

Харин тэд өдгөө хэдийнээ хувь хувийн зам мөрөө хөөж, хоёулаа хайраа олсон гэнэ. Дуучин бүсгүйн экс нөхөр нь удам залгах үрээ хэдийн өлгийдөж авсан. Тэгвэл Ч.Цэлмүүний хувьд хайртыгаа хэдийнээ олж, олон нийтэд танилцуулсан гэхэд болно. Хосууд Япон улсад ажиллаж, амьдарч буй.

Тэгвэл тэрбээр энэ нөхрөө найзууд дундаасаа олсон гэнэ шүү. Энэ тухайгаа “Хуучны зураг олов. Зураг дээрх би 18тай, дөнгөж төгсөөд боловсролын яамны төсөл дээр анх ажилд ороод хажуугаар нь хааяа нэг студи орчихдог байж.

Хажуугийн туранхай хүү нь одоо нөхөр болсон байдаг юм аа. Энэ үед ирээдүйд суухаа ч мэдэхгүй сайн найзалсаан нөхөр ч ёстой утгаараа #friendzone -д хэдэн жилээр явсаар арай гэж гарч ирсэн байдаг юм! Одоо бодохнээ биширмээр” гэжээ.