Жүжигчин Ц.Номингийн нүд унагам будаггүй төрх, 15 фото агшин- ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ
мэдээ

Жүжигчин Ц.Номингийн нүд унагам будаггүй төрх, 15 фото агшин- ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Монголын кино урлагийн салбарт олон сайхан чадварлаг залуу жүжигчид төрөн гарч байгаа бөгөөд түүний нэг нь яахын аргагүй жүжигчин Ц.Номин билээ.

Тэрээр бага наснаасаа жүжигчин болохыг мөрөөддөг нэгэн байсан бөгөөд хүүхэд насныхаа мөрөөдлөөр даль жигүүрээ хийж СУИС-ын үүдээр алхан орж байсан саяхан.

Эдүгээ түүнийг танихгүй залуу үеийнхэн гэж байхгүй гэж хэлж болох. 2018 онд СУИС-ыг төгсөж байсан тэрээр Фантастик продакшны ээлжит уран бүтээл “37-р точка” кинонд ахдаа дурладаг эрх бяцхан охины дүрийг чадварлагаар бүтээсэн юм.

Түүний анхны уран бүтээлийн гараа нь “High school” хэмээх бүтээл байсан юм. Энэхүү кинонд тоглох үедээ оюутан байсан учир СУИС-ын багш нараасаа нууцаар тоглож байсан түүхтэй.

Тэрээр аав, ээж, эгч бас охины хамтаар амьдардаг өрх толгойлсон ээж. Эдүгээ түүний охин 5 нас хүрсэн бөгөөд ээжийнхээ хамаг сайн сайхныг авч төрсөн гэлтэй үнэхээр өхөөрдөм нэгэн юм.

Одоогоос жил гарны өмнө жүжигчин бүсгүй маань хөтлөгч залуутай хайрын романс үүсгэж бичлэг нь олонд цацагдсанаар өөрийн цахим хуудсаа устгаж байсан удаатай.

Түүнээс хойш хэсэг хугацаанд усанд хаясан чулуу шиг л амьдарч байсан ч цаг хугацааны эрхээр хэвийн амьдралдаа эргэн орж өөрийг нь бишрэн хардаг, атаархдаг бүх л хүмүүстэй гэнэтийн бэлэг барьж инстаграммдаа эргэн ирж байсан билээ.

Түүнийг магтах нэгэн байхад алдаан дээр дөрөөлж дэвслэх нэгэн ч бас мундахгүй олон. Гэвч тэр хэн ч юу ч гэсэн бууж өгөхгүй эх хүн гэдгээ дахин нотлон харуулж хэд хэдэн брендийн нүүр царай болон өөрийн гоо үзэсгэлэнгээрээ гайхуулж байгаа билээ.

Ингээд түүний сүүлийн үеийн зурагнуудаас хүргэж байна.

Related Articles

Back to top button