Make-up artist Isabella Bella-ийн нүүр будах үнэлгээ олон нийтийг гайхшируулж байна
мэдээ

Make-up artist Isabella Bella-ийн нүүр будах үнэлгээ олон нийтийг гайхшируулж байна

Эмэгтэй хүн будаггүй үедээ үзэсгэлэнтэй, будагтай үедээ хүчирхэг гэдэг. Үзэсгэлэгтэй эмэгтэйчүүдийг хүчирхэг нэгэн болгож хувиргаж чаддаг хүмүүс бол нүүр будагч нар бөгөөд Монголд сүүлийн жилүүдэд олон чадварлаг нүүр хувиргагч нар төрөн гарч байгаагийн нэг жишээ нь нүүр хувиргагч Isabella bella буюу Б.Алтанзул билээ.

Тэрээр БНСУ-д нүүр хувиргагч мэргэжилээр төгссөн бөгөөд БНЭУ болон ХБНГУ-д тус тус мэргэжил дээшлүүлсэн юм.

Белла хүн дахин давтагдашгүй төрхийг бүтээхийг эрмэлдэг хэмээн хэлдэг билээ. Тэрээр Монголын урлаг, соёлын одууд болон охид бүсгүйчүүдийн хайр хүндэтгэлийг хэдийнээ хүртээд байгаа билээ.

Сайны хажуугаар саар нь байдаг гэгчээр олны танил хүмүүстэй ажиллахдаа болон энгийн иргэдтэй ажиллах нь хоёр өөр ааштай, өөрөөр нь будалт хийлгэх гэж төлбөрөө төлөөд цаг авч очиж байхад шавь нараараа будууллаа гэсэн гомдол ч мэр сэр гарч байсан билээ. Гэсэн ч Беллагаар нүүрээ будуулах хүсэлтэй бүсгүйчүүд олон байгаа гэдэг нь баталгаатай юм.

Белла-ийн Монголд нэг хүн буддаг төлбөр нь 500к байсан бөгөөд үүнийг нь сонссон хүмүүс түүнийг шуналтай хэмээн хэлдэг байсан билээ.

Тэрээр Дубайд очин өөрийн хэдэн жилийн хөдөлмөрөө үнэлүүлж байгаагаа өөрийн цахим хуудаснаа илэрхийлсэн бөгөөд “Би Монголд 500к буддаг байсан энэ үед хүмүүс намайг үнэтэй шуналтай хүүхэн гэж ярьдаг байсан, чадварыг маань үнэлэх газар байгаагүй, боддог ч үгүй зөвхөн мөнгө л тооцдог байсан. Одоо Дубайд нэг хүнийг 5-10 саяар буддаг тарифт миний чадвар орж байна лээ супер үү?

Миний чадварыг ийм гоё үнэлж байна шүү дээ, шууд стандарт тогтоосон байдаг юм байна лээ. Ур чадварт маань ийм өндөр үнэлгээтэй байсныг батлуулах ямар гоё мэдрэмж гээч, миний гарт бүх зүйл байна” хэмээн жиргэжээ.

Тэрээр Дубайд очсоны дараа модел болох бүсгүйчүүддээ төлбөр төлж нүүрийг нв будаж байсан бол одоо Модел болох хүсэлтэй бүсгүйчүүд Монгол бүсгүйд төлбөр төлөн нүүрээ будуулж байгаа нь тэр хэр чадварлаг нэгэн гэдгээ очисон газартаа батлан харуулсан явдал билээ.

Related Articles

Back to top button